Хүүхдийн тоглоомын газруудад урьдчилан сэргийлэх хяналт хийжээ

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Орших синема” ХХК, “Өргөө кино театр”, “Пороро”тоглоомын газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд олон жил ашиглагдахгүй, агуулахад хадгалагдаж байсан гурван рентген тоног төхөөрөмжийн хоолойг устгах ажилд хяналт тавин ажиллажээ.

Аяны хүрээнд аймгийн 4 дүгээр сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангийн сурагчдад “Хүний эрүүл мэндэд цацрагийн үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд хичээл зааж, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч, “Медипас” оношлогооны төвийн рентген кабинетийн үйл ажиллагаатай танилцуулсан аж.

Түүнчлэн “Эрдэнэт өег” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмууд, стандартын хүрээнд зөвлөн туслах үйлчилгээг хяналтын хуудасны дагуу гүйцэтгэж өнөөгийн эрсдэлийн түвшинг тогтоох мөн аж ахуйн нэгжийн дотоодын хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг газар дээрээ хэрхэн ажиллаж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж илэрсэн зөрчилтэй холбогдуулан 14 заалт бүхий хугацаатай зөвлөмж өгч ажилласан байна.

Эх сурвалж: МХЕГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page