Шатахууны үнэ дахиад ч НЭМЭГДЭХ НЬ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Энэ жил дөрөв дахиа. Тийм ээ, энэ жил дөрөв дахь удаагаа бензиний үнэ нэмэгдэв. Өнгөрсөн баасан гарагт "Петровис", "Магнай Трейд", "Шунхлай" зэрэг зарим шатахуун түгээх станцууд литр тутамдаа 20-30 төгрөгөөр нэмэгджээ. Шалтгаан нь гадаад зах зээл. Импортлогчид ч, салбарынхан нь ч тэр энэ удаагийн өсөлт гадаадаас шалтгаалсан гэж мэтгэж буй.

2018 оны есдүгээр сарын 10. 15:00 цаг. "Петровис" компанийн 13-р хорооллын уулзвар, Тасганы овооны салбарт “АИ92” шатахууныг 1840 төгрөгөөр борлуулж байв. "Шунхлай" компани "АИ92" бензинийг 1905 төгрөгөөр зарж байв. Бараг 50 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Үүнтэй адил "Магнай Трейд" компани ч 10-20 төгрөгөөр шатахууны үнээ нэмсэн байлаа. Ердөө хоёр хүрэхгүй долоо хоногийн өмнө өссөн үнэ энэ удаад дахиад л өсөв. “Сод Монгол” болон "Тэс" компаниуд шатахууны үнээ нэмсэнгүй.

Орон нутгийн тээвэр эрхлэгчдийн ярьж байгаагаар “Хөрс” шатахуун түгээх станцад Дизелийн түлш 10-20 төгрөгөөр нэмэгдсэн гэж ярьж байгаатай таарав. Хэдийгээр шатахууны хилийн үнэ өнгөрсөн долоо хоногоос нэмэгдээгүй ч зарим компаниуд ийнхүү өсөх болсон шалтгааныг гадаад зах зээл дээрх үнийн савалгаатай холбон тайлбарлаж байна.

“Монгол Улсад борлуулж буй нефтийн үнэ дотоод шалтгаан нөхцөл гэхээсээ илүү гадаад зах зээлээс хамаарч өсч байгаа. Энэ жил АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн, Иран болон Пакистанд АНУ-ын баримталж буй хатуу бодлого, Туркийн хямралаас шалтгаалан газрын тосны үнэ харьцангуй өндөр байна. Цаашид дахин нэмэгдэх хандлагатай байгаа” гэж УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат ярьсан юм.

Одоогоор дэлхийн зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ 0.17-оор нэмэгдэж 77.54 ам.долларт хүрчээ. Түүнчлэн АНУ болон Хятадын талд худалдааны хямрал нүүрлэж улмаар Пакистан, Иранд худалдааны шинэ хориг тавихаа зарласнаас хойш дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгджээ. Түүнчлэн Венесуэлийн эдийн засгийн хямралаас шалтгаалан газрын тосны нийлүүлэлт тасалдсан нь гадаад зах зээл дээрх хамгийн том асуудал болоод байна.

Гэхдээ шатахуун импортлогч компаниудад дэлхийн шатахууны үнийн хэлбэлзэл харилцан адилгүй нөлөөлж байгаа нь гайхалтай. Үнэ  нэмсэн компаниудтай холбогдож тодруулга авах гэсэн боловч “хариулт өгөх боломжгүй” гээд халгаасангүй.

“Үнэхээр яах ч аргагүй байна. Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Үнийн зөвлөл хуралдаж байж импортлогчид үнээ тогтоох ёстой. Гэвч Үнийн зөвлөлийн хурал болоогүй байхад хоёр дахь удаагаа нэмлээ. Бид холбогдох байгууллагад нь хандана. Өнгөрсөн нэгдүгээр сард ч гэсэн холбогдох байгууллагуудад хандсан. Тодорхой хэмжээгээр торгоод өнгөрсөн. Энэ удаад ч бид хандана. Одоогийн тогтолцоогоор зөвхөн торгохоос өөрөөр зохицуулах арга байхгүй” гэж ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж ярьсан юм.

Тийм ээ. Дахиад ч үнэ нэмэгдэх төлөвтэй. Ялангуяа ирэх арваннэгдүгээр сард. Учир нь АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсад хоёр дахь шатны хориг арга хэмжээгээ авах юм. Үүнээс өмнө хамгийн том нийлүүлэгч гэгдэх ОХУ-д ч тэр, Саудын Араб улсад ч тэр шатахууны үнэ нэмэгджээ. Үнэ нэмэгдсэн нь жижиг орнуудад халгаатай гэж судлаачид тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-н өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дараа 2016 оны сүүлээр нэг удаа, 2017 онд хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулах шийдвэр гаргасныг 2017 оны аравдугаар сард буцааж нэмэгдүүлэх тухай тусгасан байжээ. Яг үүний дараахан 2018 оны эхэнд шатахууны үнэ нэмэгдэхэд онцгой албан татварыг тэглэх шийд гаргаж байлаа. Бусдын тулгалтаар цуцалсан ч шийдвэрээ эргэн харж нэмэгдүүлсэн нь энэ.

Төрөөс сүүлийн арван жилийн хугацаанд шатахууны онцгой албан татварыг хилийн үнэ нэмэгдэхэд бууруулж, хилийн үнэ буурахаар өсгөх замаар зохицуулж ирсэн. Гэхдээ буурч байсан нь юу л бол. Засгийн газраас онцгой албан татварыг тэглэсэн ч импортлогчид гадаад зах зээлээс шалтгаалан нэмсээр байна. Бүр дөрөв дахиа. Гэвч нэг зүйлийг сануулахад ОХУ-ын Роснефьт компани гурав, тав, БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр дөрөв, зургадугаар сард тус бүр хоёр л удаа нэмсэн байна. Үнийн зөвлөл өнгөрсөн наймдугаар сард хуралдах байсан ч хуралдаагүй. Нэг ёсондоо импортлогчдын шийдвэр хууль зөрчсөн хэвээр байгаа гэдгийг сануулъя.

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
түгээгч(103.194.176.117) 2018 оны 09 сарын 12

Төр хувийн өмчид халдах эрхгүй хүссэн хүсээгүй бүх төрлийн шатхуун нэмэгдэх ч болно. 92 яахав 4000 болгочихоё хүссэн хүсээгүй авч л таарна яахав хотын зам зарим газраа түгжирэхгүй сайн л биз

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

YAMAR UURHAI BISH

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

MUNKHNARAN EEJ

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

buddiin surgaal sanaad orloo

0  |  0
новшийн төр засаг(122.201.24.216) 2018 оны 09 сарын 11

Сумьяабазар мэтийн сайд нэртэй малнууд байхад нэмэгдэх нь гарцаагүй шүү дэ.

0  |  0
ЗОЧИН(202.9.42.19) 2018 оны 09 сарын 11

ОТГОН БИЛЭГЫН БАЛАЙ БАЙХАД БЁНЗИН НЭМЭГДЭХГҮЙ ӨӨР БУУХ ЮМУУ??? МАНын ЭГНЭЭНД ТАРГАЛААЛ СУУЖ БНА??? ОЮУНГЭРЭЛ АЛНА ХАТАЖ ШУУМИЙГААЛ АРЬСАА ТАТУУЛААД Л БАЙДАГ ЭД НАРЫГ УСТГАЖ БАЙЖ МОНГОЛЧУУД СЭХЭЭ АВНАА ӨӨР АРГА ҮГҮЙ ШҮҮ?????

0  |  0
ард иргэд(202.9.42.19) 2018 оны 09 сарын 11

МАН байхад хэзээч үнэ буухгүй харин өшөө нэмэгдэнэ? үнэийг АН л буулагдэг шүүдээ? харин бас үнэийг барьж чаддаг юм байна???? МАН бөх хүмүүсээр удирдуулахаар арга ч үгүй юмуу? боловсон хүчин муутай шүү?????

0  |  0
Анад(202.9.43.108) 2018 оны 09 сарын 11

Өшөөө нэмээд хэд хүрхийн харах юмсан хөгиин шуналууд мөг мөнгөө аваад авсандааа орох юм шиг нэмнэ буулган гэж баихгүы лаларуууд

0  |  0
564879(202.21.100.211) 2018 оны 09 сарын 11

kokteiloo nemeed l bna uu xamgiin muug ni xamgiin xyamd uneer avchirchixaad

0  |  0
Top