АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс Иракийн Курдистаны Ерөнхий сайд Нечирван Барзанитай утсаар холбогдож Иранаас тус бүс нутаг руу өгсөн пуужингийн цохилтын талаар ярилцжээ. Цагаан ордоноос мэдээлснээр Ираны Курдистан руу хийсэн саяхны пуужингийн дайралтыг ойрын хөршийнхөө /Иракийн/ тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж байна гэж АНУ үзэж байгаа аж.
Майк Пэнс, Н.Барзани нар Иракийн нэгдсэн Засгийн газар байгуулах асуудал дээр Курдистан ямар байр суурьтай байгааг ярилцсан байна. Мөн терроризмтой хийх тэмцэл, шашны цөөнхүүдийг хамгаалах талаар ярилцжээ.
АНУ өмнө нь Иракийн Басра хот дахь дипломатуудыг нь шахаж байна гэж шүүмжилж байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
MUNKHNARAN EEJ