72 настай саятан эр төгс эхнэр хайж буйгаа зурагтаар зарлав

2018 оны 09 сарын 11

Их Британийн ITV-гийн Good Morning Britain шоунд 72 настай саятан эр Бенжамин Слейд уригдан оролцсон нь бүсгүйчүүдийн анхаарлыг гойд татаад амжлаа. Тэрбээр тус нэвтрүүлгээр ирээдүйн эхнэрээ хайж буйгаа илэн далангүй зарласан байна.

Түүний хэлснээр бол ирээдүйн эхнэр нь ойролцоогоор 35 настай, аятайхан төрхтэй, буу хэрэглэж чаддаг мөн автомашин болон нисдэг тэрэг жолооддог байх ёстой гэнэ. Эмэгтэйчүүдэд ахадсан байж болох энэхүү чадваруудаас гадна   маш энгийн зарим шаардлагыг тавьжээ. Тухайлбал, саятан эр гэр орноо өөрөө тохижуулж янзлах тал дээр санаж сэдэх нь маруухан тул интерьер дизайн талдаа санаачлагатай нэгэн байвал ихэд олзуурхахаа мэдэгджээ.

Слейдээс яагаад гэр бүлийн зуучлах товчоонд хандаагүйг лавлахад “Тэд дэндүү өндөр үнэ хэлдэг хэрнээ яг таарч тохирох эмэгтэйг олж өгч чаддаггүй” гэжээ. Тиймээс тэрбээр зурагтаар эхнэр хайхад хүрсэн юм байна.


“Хэрвээ дээр дурьдсан шаардлагуудад нийцэх эмэгтэйг олж, ханилж чадвал нэг сумаар хоёр туулай агналаа  гэсэн үг” хэмээн ярьсан байна. Мөн эхнэрээс гадна эдлэнгийнх нь аж ахуйг эрхлээд явчих нэгнийг хайж байгаагаа ч хэлжээ. Өмнөх ажилтан нь түүний эхнэртэй учир ургуулан оргож одсон тул ийнхүү зэрэг хоёр “албан тушаал”-д хүн хайж байгаа аж.

Энэхүү нэвтрүүлгийн дараагаар Бенжамин Слейдийн эхнэр болохыг хүссэн эмэгтэйчүүдийн цуваа тасрахгүй байгаа гэнэ.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.11.118) 2018 оны 09 сарын 13

Дурийг нь хангаж чадаж байвал чадалтай сайн л хөгшин байна гэхээс яахав

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 11

Өөөрөөр хэлбэл *** худалдаж авна гэсэн үг юм даа

0  |  0
Бб(45.117.35.3) 2018 оны 09 сарын 11

Мөнгө бүхнээс хүчтэй гэдгийг яруу тодоор нотлон харуулж бнда

0  |  0
Top