Дорнын эдийн засгийн форум Владивосток хотноо эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын хөрөнгө оруулагчдыг Алс Дорнодод урьлаа.

Алс Дорнодод ирж буй гадны гэлтгүй хөрөнгө оруулагчид аливаа хэвшмэл үзэл бодол, хэв маягт баригдалгүй ирээдүй рүүгээ харсан шийдвэр гаргахыг уриаллаа. Тэрбээр Дорнын эдийн засгийн форумын хүрээнд гадаадын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр ийнхүү хэлжээ.

Сүүлийн жилүүдэд Алс Дорнодод бизнесийг хөгжүүлэх үүднэс татварын хөнгөлөлт зэрэг олон механизмыг хэрэгжүүлж буйг Оросын төрийн тэргүүн дурдаад энэ хүрээнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байна гэлээ. Өргөн уудам энэ нутагт асар их зүйлс хийх шаардлагатай байгааг тэрбээр онцлов.

IV Дорнын эдийн засгийн форум 9 дүгээр сарын 11-13-нд Владивосток хотноо болж байна.


ДЭЗФ-ын эхний өдөр нийт 400 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалтын 5 хэлэлцээр байгуулагдаад байна

"ГДК Баимская" компани, орон нутгийн засгийн газар, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Чукоткын автономит тойрог дах Баимын хүдрийн бүсэд уул уурхайн олборлолт хийх бөгөөд төслийн нийт өртөг нь 360 тэрбум рубль байх юм. Төслийн хүрээнд 3.5 мянган ажлын байр бий болох аж.

Үүнээс гадна Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих агентлаг /АПИ/ хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Өмнөд Солонгосын “LS Networks” зэрэг компанитай хамтран газар тариалан, био эдийн засгийн кластер байгуулахаар болжээ. 18.7 тэрбум рублийн өртөг бүхий энэхүү төслийн хүрээнд 500 ажлын байр бий болох юм.

АПИ, “Tokyo Rope” компани хооронд байгуулсан гэрээний дагуу 7.8 тэрбум рублийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийг Приморын хязгаарт барих юм. Тус үйлдвэр нь “Tokyo Rope” компанийн технологоор цахилгаан дамжуулах шугамын кабелийн эрчилсэн гол үйлдвэрлэх бөгөөд 80 ажлын байр бий болгох аж. Өмнөд Солонгосын “Lotte International” компанитай хамтран сүүний чиглэлийн мал аж ахуйн цогцолбор барихаар болсон байна.

Энэ өдөр мөн “Росконгресс” сан дотоодын болон гадны хэд хэдэн компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, тус сан Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хуамин” Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын Соёл урлагийн үндэсний корпорацитай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Энэ өдрүүдэд Владивостокын олон улсын нисэх онгоцны буудал 85 нийслэг хүлээн авах аж.

Тус форумын зочид төлөөлөгчид Приморын нийслэл хүрэлцэн ирсээр байна. Оргил өдрүүдэд Владивостокын олон улсын нисэх онгоцны буудал 20 гаруй мянган хүнд үйлчилнэ.

Урьдчилан тооцоолсноор форумын өдрүүдээр 220 гаруй ирэх, буцах нислэг бүртгэгдсэнээс 85 нислэгээр албан ёсны төлөөлөгчид ирэх юм байна. Тус нисэх онгоцны буудал дөрөв дэх жилдээ Дорнын эдийн засгийн форумын түншээр ажиллаж байгаа ба зочид төлөөлөгчдийн ая тухыг хангах үүднээс сайн дурынхныг ажиллулж байгаа юм байна.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

TEGEHEER TZ CHINGELEG TEEVER GOLLONO DAVHAR VAGON YAVUUL

0  |  0
Top