Максим Галкин, Алла Пугачёва нар ихрүүдээ жилд 6 сая рублиэр сургадаг

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

  Дуучин Алла Пугачёвагийн бага хүүхдүүд болох ихэр Гарри, Лиза нар саяхан таван нас хүрсэн. Тэд насандаа баймгүй хэрсүү, ухаалаг, олон авьяастай, гадаад хэлтэй талаар Оросын хэвлэлүүд бичдэг.

Түүнчлэн хэвлэлүүд саяхан ихрүүд сард нэг хүүхдийн 195 мянган рублийн төлбөртэй франц цэцэрлэгт явдгийг олж тогтоожээ. Мөн Алла ихрүүдийнхээ франц хэлний гэрийн багшид хүүхэд тус бүрийн 110 мянган рублийг сард төлдөг байна. Охин Лизагийнхаа усан сэлэлтийн багшид сард 48 мянга, ихрүүдийнхээ ярианы багшид 12 мянган рублийг төлдөг аж. Үүнээс гадна Алла, Максим нар хоёр хүүхэд асрагчдаа сард 200 мянган рубль төлж байнга гэртээ байлгадаг бол хамгийн их зардлыг хүүхдүүдийнхээ хичээл сургуульд зарцуулдаг байна. Тэд ихрүүдээ жилд 6 сая рублиэр сургадаг аж.

Обучение детей обходится Максиму Галкину и Алле Пугачевой в 6 миллионов в год

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лодон(66.181.161.9) 2018 оны 09 сарын 11

Максим их мундаг залуу. Хүүхдүүдээ гайхалтай хүмүүжүүлж бндө.

0  |  0
Top