ӨМНӨГОВЬ: 15 сумын шилдэг адуучид авхаалж самбаагаа сорилоо

2018 оны 09 сарын 12
Монгол адууны уламжлал өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, зан заншлыг сэргээх, нийтэд сурталчлах, адуучин залуусаа алдаршуулах зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах "АДУУЧИН-2018" тэмцээнийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутагт 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээнд 15 сумаас шалгарсан шилдэг адуучид оролцож уурга ташуур шүүрэх, шургуулж уургалах, шургуулж бугуйлдах, эмнэг хангал булгиулах төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. 
1-р байр Баян-Овоо сумын адуучин Батхуяг
2-р байр Ханхонгор сумын адуучин Мөнх-Амгалан
3-р байр Ноён сумын адуучин Батбилэг
4-р байр Баяндалай сумын адуучин Ууганбаяр
5-р байр Ханбогд сумын адуучин Баттулга нар шалгарсан юм. Аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Баян-Овоо сумын адуучин Батхуяг улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнд оролцох эрхийг авлаа.
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top