АНУ: Орос, Хятад хоёр цэргийн холбоотон болж чадахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

  АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Жэймс Мэттис ОХУ болон Хятад улсыг цэргийн холбоо байгуулж чадах магадлал багатай гэж үзэж байна. Орос, Хятад хоёр хамтарсан томоохон цэргийн сургуулилт хийж байгаа ч цэргийн холбоотон болох боломжгүй гэж тэрбээр “The Washington Post”-д ярьжээ. Ж.Мэттис “Энэ хоёр орон өөрийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байна гэж би бодож байна. Орос, Хятадыг холбох удаан хугацааны зүйл бага байна гэж харж байна” гэсэн байна.

“Восток-2018” цэргийн сургуулилт нь Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн удирдлага дор өчигдөр Алс Дорнодод эхэлсэн билээ. Сургуулилт хоёр үе шаттайгаар явагдах юм. Энэхүү томоохон цэргийн сургуулилтад Оросоос 300 мянга орчим цэргийнхэн, Хятадаас харьцангуй бага тооны цэрэг оролцож байгаа аж. Оросын цэргийн хөлөг онгоцууд “Восток-2018”-д оролцохоор Чукотын тэнгист байршжээ.

На Дальнем Востоке России стартовали маневры войск (сил) «Восток-2018»

Учения танковых войск Восточного военного округа

На Дальнем Востоке стартовали учения «Восток-2018»

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bn(202.126.89.171) 2018 оны 09 сарын 15

Manaihiig byr dursah ch gyi umaa.

0  |  0
иргэн(112.72.11.121) 2018 оны 09 сарын 12

Амеркчууд 1960-аад онд Вьетнамд 600000 цэрэг бүхий армиа оруулаж олон мянган цэрэг , 90 гаруй агаарын довтолгооны онгоцоо алдаж сүйрсэн шүү дээ. Үүнд ЗХУ-ын тус дэм байсан мэдээж Үүнийг Америкийн улс төрчид мартдаггүй бололтой. Орос Хятад орнууд сайн хөршийн харилцаанд дургүй байлгүй яах вэ ?

0  |  0
Top