Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр

2018 оны 09 сарын 12

Улс төрийн намууд ялагдал хүлээсэн цаг мөчөөс эхлэн ялалтын тухай шанлалд дөрвөн жил автдаг нь өнөөдрийн нийгмийн том алдаа, Монгол Улсын доройтлын нэгэн том шалтгаан. Сонгуульд өвдөг сөхөрсөн улс төрийн намууд дөрөв дөрвөн жилээр ийн шанлалд автаад байвал улс орны амьдрал ямар байх нь ойлгомжтой.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Төрийн алба хаагчдын цалинг нэмэх төлөвлөгөөг засгаас зурчихаад байхад нийгэмд цалин нэмэгдүүлэх тухай үймээн дэгдэж байна. Ажил хаян, суулт хийгээд байгаа багш нарын цаана маргаашийн ялалтын төлөө нийгмээ хордуулсан нэгэн улс төрийн хүчин байгааг шууд харж болно. Эрх баригчид, тэдний хийж байгаа ажлыг муухай харагдуулж байвал нийгэм ямар байх, ард иргэдийн амьдрал зүдүү байх тэдэнд хамаагүй. Гагцхүү тэдний нүдэн дээр иргэд бид илт доройтож, Монгол Улсын нэр хүнд унаж байх учиртай.

Эрх барьж байгаа намынхаа хийж байгаа ажлыг үгүйсгэнэ, бүр гацаана. Болж бүтэж байгаа зүйлийг нь нийгэм даяар харлуулж үгүй болгоно. Ерөөсөө сонгуульд ялахын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тун болохгүй бол хариас нөлөөлөх гэж оролдоно. Монголчууд бид ийм амьдралд 1992 оноос хойш амьдарч ирсэн гэхэд өдий зэрэгтэй байгаа нь бас их аз. Ерээд онд ч бас чиг гайгүй байсан. Харин 2000 оны сонгуульд ганцхан суудал авч 100 хувийн ялагдал хүлээсэн АН-аас эхтэй энэ доройтолд бараг 20-иод оныг үдлээ. Энд ганц өнөөдрийн ялагдсан намыг дурдах гэсэнгүй. Гэхдээ бид ардчилсан нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүрийг үзэхэд долоон удаагийн сонгууль хийж, тавд нь МАН, хоёрт нь АН удаа Төрийн эрхийг барьсан түүхтэй. Гортигоны цаана үлдсэн бүх улс төрийн хүчин ийнхүү сөрөг хүчин нэрээр бүхий л буруу зүйлийг сөргөөр хийдэг нь эргээд улс орны амьдралд ямархан нөлөөлж байгааг бид харж л байна.

Үүний зэрэгцээ сөрөг хүчний талд ажилладаг хэнд ч хэрэггүй улс төрийн жижиг намууд бас бий. Тэдний “уяаг нь уртхан уяад угаадсыг нь ахиухан өгчихвөл” юу ч хийхээс буцахгүй. Сүүлийн үед олон жилийн түүхтэй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань улс төрийн захиалгаар ажиллаад байна уу гэх хардлагыг ч төрүүлэх боллоо.  

Өнөөдөр олон жил ярьж улстөржсөн Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлыг гараанаас гаргачихлаа. Гэтэл сөрөг хүчнээс Газрын тос нэрэх үйлдвэрийг зээлээр барьж өрөн дээр өр нэмлээ гэнэ. Тэднийхээр бол монголчууд бид үеийн үед ОХУ-аас нефтийн хараат байж хэдхэн шатахуун импортлогчдын тогтоосон өндөр ханшаар шатахуун хэрэглэсээр байх аж. Уг нь ийн сөрж байхын оронд бодлогын түвшинд ч тэр, аль аль талаас нь дэмжлэг үзүүлээд явах учиртай. Өнөөдөр сөрөг хүчин маргаашийн эрх мэдэл, суудлын төлөө муйхраар сөрж байгаа ч өчигдөр тэд Төрийн эрх барьж жаргал зовлон туулж үзсэн хүмүүс.  

Мөнхүү олон жил Улаанбаатар хотыг үнэрээрээ хордуулж буй Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэчлэх ажлыг гараанаас гаргаад ажлыг нь эхлүүлчихсэн. Айсуй 2019 онд ашиглалтад өгөхөөр ханцуй шамлаад ажилдаа орсон. Аанай л сөрөг хүчний зүгээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих нь буруу, өөр шугамын зээлээр, өөр технологиор барих байсан гэж хүртэл хэлж байв. Сөрөг хүчний байр суурийг харвал улаанбаатарчууд үеийн үед өмхий үнэрт эрүүл мэндээ хордуулсаар суух бололтой.

Хэдийгээр гадаад өр 24 тэрбум ам.долларын босго давж байгаа ч орон нутагт болон нийслэлд чамгүй хөрөнгө оруулалт, бүтээн босголтын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс гадна нийгэмд тулгамдаж буй цэцэрлэгийн ажлыг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Зам харгуй гудамж талбайд ч зохих ёсны ажлууд бидний нүдэн дээр хийгдсэн.

Гэтэл маргаашийн эрх мэдэл, суудлын төлөө улайрч байгаа сөрөг хүчний хийж байгаа ажил хоёрт тэнгэр газар шиг ялгаа байна. Сөрөг хүчин гэдэг эрх баригчдын алдааг нь засч, энэ Монгол Улсын төлөө хамтраад зүтгэдэг улстөрийн хүчнийг хэлдэг болохоос биш юуг ч хамаагүй сөрөхийн нэр биш ээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.155) 2018 оны 09 сарын 14

Намчирхалаас салж, улс орны хөгжил, хүн ардын сайн сайхны төлөө хийж байгаа зүйлийг дэмжиж ажиллах л чухал шүү дээ. Тэрнээс унасан бөхийн унжгар царай гаргаад бие биеийнхээ ажлыг муулаад саад хийгээд бай гэж сонгогчид захиагүйээ гэдгийг эрх биш ойлгодог байлгүйдээ.

0  |  0
Чонын сүнс(103.10.21.93) 2018 оны 09 сарын 13

Эрхэм бичгч коммунистуудаас овоо өтгөн угаадас долоожээ

0  |  0
зочин(66.181.189.76) 2018 оны 09 сарын 12

АН одоо болих хэрэгтэй эх орны язгуур ашиг гэж бий шүү та нар Монгол хүн мөн нь үнэн бол одоо болио МАН-ыхан АТГ-ээрээ шалгуулаад шууд хатуу шийтгээч дээ

0  |  0
иргэн(202.179.27.106) 2018 оны 09 сарын 12

АН-ын Сөрөг хүчин болдог гэж юу байдаг юм АН-ын Төр барьж байх даа тарьсан Балаг багадаагүй л байх бас тэгээд Сөрөг хүчин болж Шоудаж Шүүмжлэх санаатай Ичмээр юм дөө

0  |  0
Юмка(66.181.160.67) 2018 оны 09 сарын 12

улс орныхоо өөдрөг болж бүтэж байгаа бүхнийг хараар будаж байгаа сөрөг намын нөхдүүд жудагтай байгаач.Улс орныхоо эдийн засгийг дампууруулчихаад одоо жаахан эдийн засаг сэргээд ирэхээр битгий ард түмний нэр барьж гонгиноод бай..Энэ нийтлэл бол яг үнэнийг нийтэлсэн байна. Эв нэгдэлтэй байж улс орноо хөгжүүлцгээе

0  |  0
аня(150.129.141.119) 2018 оны 09 сарын 12

ман хан та нар ан- ы дээрэмчидийн дээрэм луйварыг шалгаад атг рүү нь явуулаач. ингэж гонгинох хэрэггүй. ан- 90 оноос хойш ингэж түйвээж ирсэн. азаар 12-16 онд иргэд аан- д тарыг нь таньсан байх.

0  |  0
zochin(64.119.21.144) 2018 оны 09 сарын 12

AH.boliochee.ta.naryn.umnuus.ichij.uhlee..Uursduu.tur.barij.bhdaa.yag.yu.hiisen.yam.be.MAH.AH.2.adilhan.luivarchid.

0  |  0
zochin(64.119.21.144) 2018 оны 09 сарын 12

AH.hun.muulaltgui.yag.ijilhen.taar.shuud.MAHaas.uur.yam.baigaa.yu.zasag.barij.bhdaa.yaj.idej.,.uulaa.daa

0  |  0
Ардчилагч(202.179.24.146) 2018 оны 09 сарын 12

Одооны АН-хан бол зүгээр л улс төрийн ашиг хонжоо хайсан ангуучид. Жинхэнэ зүрх сэтгэлээсээ ардчилагчид ашиг хараагүйгээс үгээгүйгээр адлагдан ард түмэн нэртэйгээр амьдармар л болж бна даа хөөрхий

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 12

АН бол зүгээр л хорлон сүйтгэгчид шүү дээ

0  |  0
Top