Константин Хабенскийн кино “Оскар”-т нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

  Оросын Оскарын хорооны хурлаар жүжигчин, найруулагч Константин Хабенскийн “Собибор” киног “Оскар”-т нэр дэвшүүлжээ. АНУ-ын кино академи уг киног бусад улсын кинонуудтай хамт үзээд “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх юм.

Оросын бахархал болсон жүжигчин Константин Хабенскийн бүтээл болох дайны сэдэвтэй “Собибор” кино өнгөрсөн тавдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Константин Хабенский энэхүү кинондоо гол дүр бүтээсэн. 1943 онд Польшийн “Собибор” концлагерт болсон бодит түүхийг өгүүлэх энэхүү бүтээлийг кино шүүмжлэгчид Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-т нэр дэвшиж, ялалт байгуулах магадлал өндөртэй бүтээл гэж үзэж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top