Шакира, Пике нарын гэрийг ухсан хүмүүсийг барьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

  Дуучин Шакира, хөлбөмбөгчин Жерар Пике нар Барселона хотод хоёр хүүтэйгээ амьдардаг билээ. Тэдний байнга гадагшаа явдгийг нь ашиглаж өнгөрсөн зун дээрэмчид харш руу нь нэвтэрчээ. Тэд байшингаас үнэт зүйлс, цаг болон гэр бүлийн бусад үнэтэй эд зүйлийг хулгайлсан байна. Хулгайч нар ямар ч ул мөр үлдээгээгүй байсан аж.

Тэгвэл саяхан Каталонд Гүржийн алдартай хулгайч Гочи Майсурадзе гэгчийг баривчилжээ. Түүнтэй хамт гэмт хэргийн бүлэглэлийнх нь найман гишүүн баривчлагдсан аж. Тэд Испанийн Барселонад баячуудын гэрийг ухдаг байжээ.

Испанийн “Estrella Digital” хэвлэлд мэдээлснээр дээрх бүлэглэл нь Шакира, Пике нарын гэр рүү нэвтэрсэн байна. Тэд мөн бусдыг зоддог байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top