Сүүлийн хоёр жилд эмч, багш гэх мэт зарим төрийн байгууллагын алба хаагчид цалингаа нэмүүлэхийг төр засгаас шаардаж, суулт хийх болсон. Хамгийн сүүлийн жишээ болох багш нарын ажил хаялтыг бүгд мэдэж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 68 сургууль, 18 цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаясан гэсэн албаны тоо байна.
Дээрх асуудлаас үүдсэн байж болох нэгэн тайлбарыг Сангийн сайдын Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed гэх цахим хуудсанд байршуулжээ.
Энэхүү мэдээллээс харвал У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөгийн өр төлжээ. Үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбумийн өр барагдуулсан байна. Энэ оныг дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлөх аж. Түүнчлэн ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломж байсан хэмээн халагласан байна.
Цааш нь Засгийн газар 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана гэдэгт итгэж байна гэж учирлажээ.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Зээл аваад тѳлж байгаа шүү !!! Ѳрийг ѳрѳѳр !!! Чингис бондыг ардчилсан нам түүнийг дэмжигчид хэрэглээгүй зам гэхэд л ардын намынхан хажуугаар нь явдаггүй биз дээ !!!
Төрийн байгууллагуудыг харахад дээр үед нэг хүний хийж байсан ажлыг одоо 2 - 3 хүн хийдэг болсон юм уу даа. Яамд нь тусгай газар, агентлаг гээд олон зуучтай ч болчихсон юм шиг. Дамын наймаа хийдэг хүмүүсийг одоо ченж гэдэг болсон юм шиг байна. Төрд ч, борог амьдралд ч тэр ченж гээч чинь огт хэрэггүй, юу ч бүтээхгүй мөртлөө бусыг шулж амьдарцгаадгийг хазаарлах л хэрэгтэй дээ. ”Ардчилагч” нар аж үйлдвэрийг сөнөөсөн. Одоо бүр хулгай хийхийг ч зөв гэж үздэг болж. Ийм балай бодлогыг таслах байх гэж Баттулыг ихээхэн дэмжсэн юмсан. Харин З. Энхболд мэтийн хөгийн амьтдаар мануулсанд нь тун их гонсойв
Сайд нар өөрсдөө эхлээд юмыг ойлгож чаддаг болмоор л байна даа. Тэр тусмаа ашиг сонирхлын зөрчилтөй, хувийнхаа төлөө зүтгэдэг, улс эх орны эрх ашигт харалган Хүрэлбаатар мэтээс сайн юм гарахгүй ш дээ. Олон түмний хэзээ хийсэн үйлийн үрээр Хүрэлбаатар, Нямдорж мэтийн юмнуудын доромжлол дор монголчууд орчихвоо?
TOGTOG UNEGUIDEHEER BARAANII UNE OSOJ BAIGAAM HURELBAATAR ESREGEER N YARAAD BNA
Олонтхэрэггүй төрийн албан хаагчдаа цомхтгоочээ.. Зүгээр л хувалз тэжээхэ болье. Бидэн энн олон хүн хнрэггүй. Харин багш нар хэрэгтэй Хүүхдүүд сурах хэрэгтэй. Хүнам өсөөд сургууль цэцэрлэг хэрэгтэй багш хэрэгтэй.
Зөв. Улсын эдийн засгийг хэн АН эрх барих хугацаандаа ийм болгосон. Одоо жаахан сэргээд ирэхээр АН буюу Эрдэнэ бухимдаж юу ч хийхээс буцахгүй болжээ.
Хүрэлбаатараа ажилаа хийж чадахгүй гарц олж чадахгүй бол гай бололгүй зайлж зайгаа тавьж өгөөч өр дарлаа гэхийн та бүгдийн хувааж идсэн мөнгө өр төлж байна гээд ард түмний татварийн мөнгөөр төлж байгаа шүү .
Анхнаасаа ээлжлэн Төр барьсан АН МАН-ын л Буруутай үйл ажиллагаа Хулгай Луйвар Баялгаа зөв зохистой ашиглаж хувиарлаж чадаагүй Та нарын тарьсан Балаг Улс орноо Өрөнд оруулснаа юу гэж тайлбарлах гэж байгаа юм Хүрэлбаатар хэрэггүй зүйлд Төсөвлөсөн төсөвөө тана