Францчууд Путинийг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

  Францаас ОХУ-д суугаа Элчин сайд Сильви Берманн “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сард Францад айлчлах урилгыг хүлээн авч Парист очно гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ. Францчууд болон тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Путинтэй Парист уулзахыг тэсч ядан хүлээж байгаа аж.

Путин Парист ирэх 11 дүгээр сарын 11-нд болох Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд очно гэсэн мэдээлэл байсан ч Оросын Ерөнхийлөгч өөрөө батлан хэлсэн үг биш юм.

Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр Цагаан ордоноос “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францад 11 дүгээр сард болох арга хэмжээнд очно” гэж мэдээлсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

zuv hun ch yum shig makron

0  |  0
Top