Цанхи хотхонд энэ сард нээгдсэн тус номын сан нь одоогоор 300 гаруй төрлийн шинжлэх ухаан, танин мэдэхгүй, дэлхийн болон монголын сонгодог уран зохиолын чиглэлийн номоор фондоо арвижуулаад байгаа аж. Номын сангийн нээлтэд компанийн удирдлагууд болон ажилтнууд оролцсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр хувийн зүгээс 75 ширхэг ном хандивлажээ. Тэрбээр сайн мэргэжилтэн болж, сайхан амьдрах чадвар эзэмшихэд тань ном ямагт тусалдаг болохыг хэлээд номын сангийнхаа байнгын үйлчлүүлэгч байж, мэдлэгийн хүрээгээ тэлж байхыг ажилчдадаа хүслээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )