Алек Болдуин: Жастин Бибертэй гэрлэх гэж яарах хэрэггүй ээ, Хэйли...

2018 оны 09 сарын 14

Жастин Бибер болон Хэйли Болдуиний хуримын зар мөдхөн тарна гэж дэлхий нийтээр хүлээж буй гэхэд хилсдэхгүй. Хэйли Болдуин бол Америкийн алдартай ах дүү дөрвөн жүжигчний отгон нь болох Стивен Болдуиний охин.  Загвар өмсөгчөөс гадна  телевизийн хөтлөгчийн ажилтай Хэйлиг Maxim сэтгүүл 2017 оны Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэсэн. Өмнө нь Жастин Бибертэй дотно харилцаатай байсан ч түр хугацаанд харилцаагаа тасалсан удаатай.

Харин өнгөрсөн хавраас эхлэн дахиад Жастин Биберийн хамтаар олны нүдний өмнө гарах болж улмаар дуучин залуу Багамын аралд амарч байхдаа Хэйлид 18 каратын бриллиантан бөгж бэлэглэж, сүй тавьсан.


Гэлээ ч Хэйлигийн эцэг Стивен Болдуиний том ах Алек Болдиун гэрлэх гэж яарах хэрэггүйг хэвлэлээр дамжуулан зөвлөжээ.


“Гэрлэхээр яарч буй хүмүүст би нэг зүйл зөвлөмөөр санагддаг. Их залуу байхдаа гэрлэлтэд яарах огт хэрэггүй. Эхлээд хамт амьдраад үз. Би тэднээс олон ах. Тэгсэн хэрнээ хэдхэн жилийн өмнө л гэрлэсэн. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд сүүлийн хэдэн жилд мэндэлсэн. Манай гэрт олон жаахан хүүхэд бий. Тэднийг харж халамжилж, хажууд нь  байх хэрэгтэй. Гэтэл би жүжигчин хүн. Нэг киноны санал ирлээ гэхэд өөр хотод очиж зураг авахуулахаар сар гаруй явах шаардлага гардаг. Ингэж удаан явахдаа гэр бүлийнхнээ аваад явж бас болдоггүй. Ингээд би киноны саналуудаас татгалзах болсон. Хэрвээ гэр бүлээ жаргалтай байлгая гэвэл хажууд нь л байх хэрэгтэй. Та хоёр хоёулаа цуг байх ёстой. Гэтэл Жастин Бибер тийм алдартай, өөрийн гэсэн замналтай супер од шүү дээ. Тэр үргэлж гэртээ сууж, гэр бүлийнхээ хажууд байж чадах уу?” хэмээн Алек Болдуин хүүрнэжээ.

Гэлээ ч Жастин Бибер, Хэйли Болдуин нар аль хэдийнэ номлогч Ленцийг даган хуримын ёслол, гэр бүлийн амьдралдаа бэлдэж байгаа гэнэ.


Харин Жастины Хэйлид бэлэглэсэн сүйн бөгжийн талаар үнэт эдлэл судлаач Жек Солоу “Тэр бриллиантыг их удаан шимтэн ширтсэн. Тэгэхээр нь би асуусан юм. “Чи юу олж харж байна вэ?” гэж. Тэгсэн “Би Хэйлигийн царайг эндээс олж харж байна” гэж Жастин хэлсэн” хэмээн ярьжээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.165.36) 2018 оны 09 сарын 14

muuhai zaluu bolchij

0  |  0
Top