Египетэд сахалтай цагдааг ажиллуулахгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Каир хотын шүүх сахалаа ургуулсан цагдаагийн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь  чөлөөлөх тухай Египетын Дотоод хэргийн сайдын шийдвэрийг дэмжлээ гэж тус “Аль-Ахрам” сонин мэдээлэв.

Сахал ургуулсныхаа төлөө халагдсан цагдаа нарыг албанд нь эргүүлэн томилж цолыг нь эргэн олгох тухай захиргааны хэргийн дээд шүүхийн өмнө нь гаргаж байсан шийдвэрийг тус яаралтай хэргийн шүүх мөн цуцалсан байна.

2012 онд Египет улсад олон нийтийн жагсаал цуглаан болж лалын шашинтнуудын нөлөө өссөний дараа хэд хэдэн цагдагийн алба хаагчид сүсэг бишрэлийн үүднээс сахал тавих эрхээ шүхээр хамгаалуулхаар шийдсэн байна. Гэвч Дотоод хэргийн яам нь цагдаагийн алба хаагчид сахал ургуулах нь сахилгын  ноцтой зөрчил хэмээн мэдэгджээ. Учир нь тус улсын цагдаагийн тухай хууль болон дотоод журамд зааснаар цагдаагийн алба хаагч заавал богино үсний засалттай, сахал ургуулаагүй байх ёстой юм байна. Хэд хэдэн цагдаагийн алба хаагчид энэ шалтгаанаар үүргээсээ чөлөөлөгдсөн аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top