LG компани таван камер бүхий V40 загвараа аравдугаар сард худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 15

Өмнөд Солонгосын цахилгаан барааны “LG” компани ирэх аравдугаар сарын 03-ны өдөр таван камер бүхий V40 загвараа худалдаанд гаргах болсноо зарлажээ. Утасны дэлгэц хэсэгт хоёр, ар талд гурван камер байрлах юм байна. Ингэснээр урт хугацааны бичлэг хийх, хосолмол зураг тоглуулах, 3D бичлэг, сельфи хийх боломж илүү болно гэж гар утас үйлдвэрлэгчид ярьж байна. Дүрс бичлэгийн хувьд жирийн дүрс бичлэгийн чанараас ялгарахгүй гэж камер хөгжүүлэгчид ярьжээ.

Үүнтэй төстэй гар утсыг "Нокиа" энэ оны сүүлээр худалдаанд гаргана гэж мэдэгдсэн ч одоогоор чухам хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй байгаа юм. "Нокиа"-гийн ухаалаг утасны ар талд тойрог хэлбэрээр таван камер байрлахаараа "LG"-н загвараас онцлог.

Б.Азаа

zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaza(202.9.42.186) 2018 оны 09 сарын 15

Zaza amar ain

0  |  0
Top