Ирэх даваа гарагаас эхлэн хичээл орно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 15

Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тохиролцоонд хүрч ажил хаялт зогслоо. Ингэснээр ирэх даваа гарагаас хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Талууд 2019 оноос цалинг үе шаттай нэмэгдүүлэх, 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс ажлын ачаалалтай уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрч ийнхүү ажил хаялт зогсчээ.

“Хэдийгээр ажил хаялт зогссон ч гэсэн хэлэлцээ цаашид үргэлжилнэ. Бид ямар ч байсан эмч, багш нарын цалин хөлсний 4.3 хувийн зөрүүг арилгахаар боллоо. Ирэх онд ч гэсэн шат дараатай нэмэгдүүлнэ. Мөн улсын гурван талт хэлэлцээрт ч зарим нэг өөрчлөлт оруулахаар болсон” гэж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ярьсан юм.

Энэ хооронд үүссэн хичээлийн хоцрогдлыг тухайн сургуулийн багш нар сурагчдад ачаалал үүсгэхгүй байдлаар зохицуулахыг салбар яамнаас үүрэг болгожээ. Хэдийгээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага анх хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч зарим нэг зүйл дээр тохиролцож чадсан гэж үзэн ажил хаялтаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.

“Хэдийгээр бидний хүсч байсан үр дүн энэ биш ч гэсэн зарим нэг зүйлийг тодорхой болгож чадлаа. Тиймээс бид сурагчдын эрх ашгыг бодолцон ажил хаялтаа зогсоохоор шийдсэн” гэж БСШУ-ны ҮЭ-ийн хороон дарга Ж.Батзориг ярьсан юм.

Шинэ хичээлийн жилийн эхэн буюу энэ сарын 03-ны өдөр эхэлсэн ажил хаялт ийнхүү 10 хоног үргэлжилсний эцэст зогслоо. Ажил хаялтад оролцсон багш нарын цалинг ажилласнаар тооцон олгохоор болжээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.131) 2018 оны 09 сарын 17

Худлаа шоу л байсан юм байна дампуу болсон яам аа боловсролоо эрүүл болгох байх гэж бодсон чинь худлаа байж хүүхдийн зөрчигдөж байна гэж худлаа сүржигнэх гэж ажил хаясан хаяагүй байнга л зөрчигдөж төрд баян ядуу гээд ялгаварлуулж байгаа биз дээ

0  |  0
Zochin.(202.126.89.55) 2018 оны 09 сарын 15

Negent ehelsen, bid zorigtoi geed baisan yasan, jajch chadahgui baij hudlaa bult usreed l. Odoo neg ih huuhduuded uurlasan amitad ajildaa oroh gej bgaa ym. Tsalingaa nemsen uchir odoo huuhduudtei neg ch tugrug tatshgui, Sanaa Amar bolloo. Uluv,dolov geed l hetsuu bdag shuu. we

0  |  0
Ардчилсан ҮЭ(202.179.24.60) 2018 оны 09 сарын 15

Нөгөө сая 500 болтол хатуу тэмцэнэ.Ажил хаялтаа зогсоохгүй гээд бүлтрээд байсан чинь?

0  |  0
зочин(182.160.1.40) 2018 оны 09 сарын 15

сурагчдаа барьцаалсан сурган хүмүүжүүлэгч нарийн үйлдэл ингээд нэг зогсох шивдээ барьцаанд өгсөн балагтай дээдсүүд арайхийж л нэг сарвайждээ

0  |  0
зочин(66.181.181.79) 2018 оны 09 сарын 15

Цалин нэмэх хангалттай санхүүгүй байгаа засгийн газрыг унагах ажиллагаа л явагдаад бна. Хүрэлсүхийг огцруулж, өөр багийн хүнээр тавих л гээ л байгаа ажиллагаанд багш нар цалингаа нэмүүлэх гэж идэвхтэй оролцож бгаа нь гайхалтай.

0  |  0
Зочин(150.129.140.106) 2018 оны 09 сарын 14

Ээ хөөрхий дөө Ингэх байсан юм яах гэж сүржигнэсэн балайнууд вэ.Молгидуулцан уу.кккк

0  |  0
Зочин(202.9.43.250) 2018 оны 09 сарын 14

Одоо л сурагчдийнхаа эрх ашгийг бодож гэнэ. Батзориг гэж өөрийн сэтгэхүйгүй улс төрч дийн гараар хөдөлдөг утсан хүүхэлдэй ард түмнийг үймүүлэхээ боль. Ажил хаялтаар юу хожив. Хожих юм байхгүй шүү дээ.

0  |  0
Top