“Мангхут” хар салхины улмаас 13 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

“Мангхут” нэртэй далайн хар шуурганы улмаас Филиппинд 13 хүн амиа алдаж 5 хүн ор сураггүй алга болоод байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Өмнө нь 3 хүн амиа алдаж, 2 хүн гэмтэж бэртэн, нэг хүн сураггүй алга болсон тухай мэдээлж байсан юм. Тус улсын Гамшгийн эрсдлийг бууруулах удирдлагын үндэсний зөвлөлийн анхааруулж буйгаар хүчтэй далайн хар салхи илүү их хохирол учруулах эрсдэлтэй байгаа аж.

“Мангхут” хар салхи Баасан гарагийн орой Филиппины зүүн хойд эрэгт хүрсэн бөгөөд салхины хурд зарим үедээ 170 км/цагт хүрч байна. Лусон арлын хойд хэсэгт 6 метр өндөр давалгаа бий болж байгаа аж. Маш хүчтэй аадар бороо орох төлөвтэй буй тул үеэрээс урьдчилан сэргийлэхийг мөн анхааруулж байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 




 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88(66.181.190.27) 2018 оны 09 сарын 16

21 zuunii

0  |  0
Top