Хамгийн эртний шар айргийн үйлдвэр Израильд олджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

Археологчид Изралийн Хайфа хотын ойролцоо нэгэн балар эртний агуйд 13 мянга жилийн настай шар айраг бүхий дэлхий дээрх хамгийн эртний шар айргийн үйлдвэрийг олж нээсэн тухай ВВС агентлаг мэдээллээ.

Тус олдворыг хагас нүүдэлчин анчдын булшыг судлах үед нээсэн аж. Үүнээс өмнө шар аргийг 5 мянган жилийн тэртээгээс нэрж эхэлсэн гэж үзэж байсан бөгөөд Израилиас олдсон энэхүү нээлт түүхийг эргүүлнэ гэдэгт судлаачид итгэлтэй байна.

Түүнчлэн, эрдэмтэд бидний бодож байсан шиг шар аргийг зөвхөн талх хийх явцад гаргаж авсан бүтээгдэхүүн биш байх таамаглалыг дэвшүүлжээ. Тэд аль анхдагч вэ гэдгийг одоогоор хэлж чадахгүй байгаа ба үхэгсдэд хүндэтгэл үзүүлэх зан үйлд ашигладаг байсан байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

Судалгааны багийн ахлагч Стэнфорд их сургуулийн профессор Ли Лиугийн хэлснээр Палеолит, Неолитын үеийн хооронд амьдарч байсан Натуф хүмүүсийн хэрэглэдэг хүнсийг судлах явцад улаан буудай, арвай тарианаас гаргаж авсан согтууруулах ундааны ул мөрийг олжээ.  Эртний шар айраг нь өнөөдөр бидний хэрэглэж буй шар айргаас нилээн өөр, зутан мягийн өтгөн байжээ. Өнөө цагийг бодвол эрт цаг үед согтууруулах ундааг арай сул исгэдэг байсан байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top