“WORLD CLEANUP DAY 2018” буюу Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Бидний амьдралын өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээнээс үүдэж буй ахуйн хог хаягдлууд өнөөдөр байгаль орчныг бохирдуулж улмаар хүрээлэн буй орчин дахин сэргээгдэхэд маш том аюулын харанга болж байгаа нь дэлхий дахинд хүмүүсийн анхаарлын төвд байх ёстой, санаа зовоосон асуудлуудын нэг зайлшгүй болсон билээ.  

Тэгвэл 9-р сарын 15 буюу өнгөрөгч хагас сайн өдөр 10:00-13:00 цагийн хооронд  Дэлхий дахинд төдийгүй Монгол улс, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг бууруулах, эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх, нийгмийг сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” аян зохион байгуулагдлаа.

Бидний бий болгож буй хог хаягдал бөөгнөрсөөр хогийн цэгийг бий болгодог. Ялангуяа зуны дэлгэр цагт ард иргэдийн амралт зугаалга эхэлснээр голын эрэг дагуу хог хаягдал ихээр хуримтлагддаг. Энэхүү хуримтлагдсан их хог хаягдал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж туул голын эрэг дагуух цэвэрлэгээ хийсэн нь  тун ч ашиг тустай, ихэд талархууштай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан  үйл явдал болж өнгөрөв.

 Энэхүү аяныг анх 2007 онд Эстони улсын хэсэг залуучууд нэгдэн зохион байгуулж байсан бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр өдгөө 2018 онд дэлхийн хүн амын 5 хувийг татан оролцуулж 150 оронд зэрэг зохион байгуулагдаж байгаа ажээ.

Мөн Тус үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл суртчилгаа түгээх, өсвөр насныхан залуучуудад сургалт мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа хийгдэх бөгөөд төрийн хувийн хэвшлийн байгууллага, иргэд олон нийтийг оролцуулсан их цэвэрлэгээг зохион байгуулсан ба Улаанбаатар хотоос гадна Дархан хот, Эрдэнэт хот, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгуудад зохион байгуулагдсан байна.

Нээлтийн үйл ажиллагаа Баянзүрхийн гүүрний баруун урд хэсэгт болсон бөгөөд Туул голын урд эрэг дагуу тус 10 байршилд цэвэрлэгээ хийгджээ.

-          Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш туул гол дагуу

-          Баянзүрхийн гүүрний баруун талд туул голын урд эрэг дагуу

-          Баянзүрхийн гүүрний баруун талд туул голын хойд эрэг дагуу

-          Маршалын гүүрний урд, туул голын дагуу

-          Асем вилла хотхоны баруун хойно туул голын урд хэсэг

-          Сонсголонгийн гүүрний урд хэсэгт туул гол дагуу

-          Яармагийн гүүрний баруун талд туул голын урд хэсэг

-          Зайсангаас маршалын гүүр явах замд рашааны эргэн тойронд туул гол дагуу

-          Зайсангийн гүүрний урд туул голын эрэг дагуу

-          Зайсангийн гүүрнээс зүүс тийш голын уд эргээр

Тус аяны зохион байгуулагчдаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, APU company, JCI Монгол байгууллага, Конгресс салбар, Монголын хог хаягдлын дахин боловсруулах Үндэсний холбоо, Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчийн холбоо, Улаанбаатар такси трансфорт сервис ХХК зэрэг төрийн болон олон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн байна.



 

 Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top