Ц.Даваасүрэн: Хүйтний улиралд ийм доголдол гарвал Улаанбаатар хөлдөнө

2018 оны 09 сарын 17

"ТЭЦ-4" станцад гарсан гэмтлийн улмаас өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хот болон зарим хэдэн аймагт цахилгаан тасарсан. Үүнийг дагаад нийслэлд халаалт болон хэрэгцээний халуун усны саатал гарсан нь одоо ч бүрэн засагдаагүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулга авсан юм.

-"ТЭЦ-4"-ийн үйл ажиллагаа жигдэрсэн үү? Гэмтэл бүрэн арилсан уу?

-Аваариас үүдэлтэй хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягталж үзэх хэрэгтэй. "ТЭЦ-4" станц дөрвөн генератортой. Үүнээс хоёр нь ажиллаж байна. Өнөөдөр оройдоо гуравдахийг нь ажиллагаанд оруулчихна. Уг нь бид дөрвөн генератороо өргөтгөх ажил хийж байсан. Харамсалтай нь гэмтэл гарчихлаа.

-Багануур дүүрэг ус, цахилгаангүй байна гэсэн. Байдал хэзээ хэвийн болох вэ?

-Засвар үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой шугамуудыг шалгаад явж байгаа.

-Гэмтэлтэй холбоотойгоор хэдий хэмжээний хохирол учирсан бол?

-Тодорхойлоход төвөгтэй. Саатлын улмаас үйлдвэрийн газрууд түр зогсолт хийсэн эсэхээс хамаарч эдийн засгийн хохирол амсах зэргээр хохирлын тоог гаргах учиртай.

-Техникийн хувьд хоцрогдсон зүйл станцад бий юу? Цаашид аюулгүй ажиллагааг хангахад нэн шаардлагатай зүйлс юу байна?

-Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүдийн шинэчлэлд хийж байсан генераторт гэмтэл гарсан учраас өвлийн ачааллыг давахын тулд шинэчлэлийн ажлыг зогсоохоос аргагүй боллоо. Хавар ачаалал буурсны дараа шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Саяны гэмтлээр бүх ачааллыг ТЭЦ-3-т үүрүүлж байж давж гарсан.

-Шинэчлэлийг зун хийж болоогүй юм уу?

-4 генераторыг шинэчлэнэ гэдэг амар биш. Зээлийн асуудал яригдана. Ерөнхийлөгчийн Владивостокийн айлчлалын үеэр ОХУ-аас авах 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг төмөр зам, эрчим хүчний системийн шинэчлэлд зориулахаар тохиролцсон.

-Хүйтний улирал ирж байна. Дахиж ийм доголдол гарахгүй гэх баталгаа бий юу?

-Гаргахгүйн төлөө л бид ажиллаж байна. Хүйтний улиралд ийм доголдол гарвал Улаанбаатар хөлдөнө шүү дээ.

-Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?

-Хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Тийм учраас би удирдлагуудыг нь яамныхаа мэдэлд авмаар байна гээд байгаа юм. Хаа хамаагүй гаднаас хүмүүс оруулчихаад хариуцлага ярьж болохгүй байна.

-Тухайн байгууллагуудын ТУЗ-д Эрчим хүчний яамнаас сууж байгаа шүү дээ?

-ТУЗ олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Гэтэл тухайн ТУЗ хараат бус ажиллах үүднээс хаа хамаагүй хүн ТУЗ-д байж байна. Төрийн өмчийн хорооны сонгон шалгаруулалтаар хараат бус гэх хүмүүс орж ирж байгаа юм. Тэгэхээр ТУЗ-д яамны төлөөлөл олонхийг бүрдүүлдэг болмоор байна.

-Салбарын сайдын тувьд та хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

-Би хүнд хариуцлага хүлээлгэж чадахгүй л хүн болоод байна.

-Гэмтэлд гол буруутай хүн нь тэгвэл хэн юм бэ?

-Хөөрхий нэг монтёр л байгаа шүү дээ. Гэхдээ хариуцсан инженерүүд гэж байх ёстой. Компанийн гүйцэтгэх захирлыг цалингүй болгосон байна лээ. Яамны зүгээс Ерөнхий инженер болон хариуцсан инженерүүдийн албан тушаалыг бууруулахыг үүрэг болгох албан бичгээ явуулчихаад сууж байна. Шийдвэрийг ТЭЦ4-ийн удирдлагууд гаргана.

-Эрчим хүчний салбарт цаашид ямар ажлууд хийх вэ?

-Яамны зүгээс нар салхины эрчим хүчний асуудлыг цэгцэлнэ. Нар салхины станцийн хүчин чадлыг 300 МВт-аас дээш хэзээ ч байж болохгүй. Их ачаалал тавьснаар наргүй болсон үед ийм төрлийн аваарь гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Багануурын станцийг шинэчлэх ажлыг хийнэ. Багануурт байж боломгүй хүчин чадалтай генератор тавиад баахан ачаалал үүрүүлчихвэл дараа нь доголдол гарах эрсдэл үүснэ. Дээр нь эрчим хүчний салбарын төрийн өмчийн байгууллагуудын эрх мэдлийг яаман дээрээ авах ажлыг хийх хэрэгтэй байна. Эрчим хүчний салбарт доголдол гарлаа гэхэд олон нийтийн зүгээс сайд болон яамыг буруутгадаг. Гэтэл тэр компаниудын удирдлагыг томилдог, баталдаг бүх эрх мэдэл нь Төрийн өмчийн хороонд байна.

М.Бүүвэй

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
инженер(103.26.194.187) 2018 оны 09 сарын 19

Даваасүрэн сайд зоримог өөрчлөлт хийж чадна гэж итгэж харж байна. Танийс өмнөх сайдууд хэн нь ч мэргэжлийн биш хүн байсан хэн нэгэн инженер юу гэж хэлнэ мэдэхгүй байсан малнууд байсан. Харин танийг хүний хэлснийг сонсоод , өөрөө бодоод шийдвэр гаргах чадалтай тул байдал сайжирна гэж итгэж байна. Танд ажлын амжилт хүсье.

0  |  0
инженер(103.26.194.187) 2018 оны 09 сарын 19

Боловсон хүчнийг томилдог бодлого аль эрт алдагдсан шүү дээ . Махан толгойтой улс төрчид, ашиг хонжоо бодсон тендерчид өөрийн хүүхэлдээнүүдээ чадлыг нь мэдэхгүй албан тушаалд шургуулж байгааг засахгүй бол энэ байдал байнга давтагдана шүү дээ. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Энэ салбарт мэргэшсэн хүн иймхэн алдаа гаргахгүй.Энэ сэлгэн залгалтийн программ хэн бичив. Хэн үүнийг батлав. хэн хяналт тавив.Шийдвэрлэхэд амархаан. БИТгийл амгүй амьгүй техникт буруу өгөөрэй дээ. Мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Даваасүрэн сайдад зоримог өөрчлөлт хийж чадна гэж ингэж хаж байгаа шүү.

0  |  0
ИРГЭН(66.181.165.246) 2018 оны 09 сарын 18

ЯМАА

0  |  0
ИРГЭН(103.9.90.50) 2018 оны 09 сарын 18

ЭНЭ САЛБАРТ МЭРГЭШСЭН ХҮН ШИГ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙХГҮЙ! ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ИТА, ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ 1 АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛӨН ХАЛЖ СОЛИОД БАЙВАЛ ЭНЭНЭЭС ТОМ ЭРСДЭЛ ҮҮСНЭ! ЭНЭ ЧИНЬ ТЕХНИК! ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ 20%-ИАС ХЭТРЭХГҮЙ. ГОЛ НЬ МӨНГӨ САНХҮҮЖИЛТ, ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДАЛ Ш ДЭЭ. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР БОЛ УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЁСТОЙ САЛБАР. ЯАМ Ч БАЙНА УУ, ТӨБЗГ Ч БАЙНА УУ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ДЭМЖИХГҮЙ, ШАХАА ХИЙХ СЭДЛЭЭР ДАРАМТЛААД БАЙХ ЮМ БОЛ АЖИЛ НЬ ЯВАХГҮЙ ШД. САЯ ТОГ ТАСАРСАН НЬ САЙН ЮМ БОЛЛОО. ИРГЭД БИД ҮҮНИЙГ ЗӨВӨӨР ОЙЛГОЖ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА. Ө ӨВӨЛ Л БИТГИЙ ТАСРААСАЙ БИЛЭЭ?

0  |  0
ТӨР АНХААР!(103.9.90.50) 2018 оны 09 сарын 18

НЭГ АСУУДАЛ ҮҮСМЭГЦ ”АСУУДАЛ” БИШ” ХҮН” -ИЙ ТУХАЙ Л ЯРИХ ЮМ. ОСОЛ ГЭМТЭЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ, ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ ГЭЖ ОГТ ЯРИХГҮЙ ШҮҮ! ЮУ ГЭЖ НЭГ МУУ МОНТЁР, ИНЖЕНЕР БУРУУТАЙ БАЙХАВ ДЭЭ? ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙДЭГГҮЙ, ШААРДЛАГАТАЙ СЭЛБЭГ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ ӨГДӨГГҮЙ ДАРГА НАР БУРУУТАЙ! ХАРИН Ч ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН ЭЛГЭЭРЭЭ ХАМГААЛСААР ӨДИЙ ХҮРСЭН БАЙХ ШҮҮ! ЯМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БИЙ. ХУУЧИРЧ МУУДСАН ТОНОГЛОЛ, ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ САЙЖРУУЛАХ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВСАН ЮМ? ИХ ЗАСВАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД ХЭДЭН ТӨГ ЗАРЦУУЛСАН ЮМ? ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ГАДНЫ ЗЭЭЛЭЭР Л АМЬ ЗОГООЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ.

0  |  0
K(103.229.122.21) 2018 оны 09 сарын 18

Buhel buten Tom Salbar udirdaj baij you yriad banana.arga hemjee avj.ajilaa hill dee..

0  |  0
иргэн(66.181.189.250) 2018 оны 09 сарын 18

Энэ нэг ажил хийдэггүй, шалтаг, шалтгаан тоочсон худлаа улс төржихөөс өариыг мэддэггүй нахөр өөрөө саналаараа огцрооч

0  |  0
Иргэн(202.9.42.170) 2018 оны 09 сарын 18

Шудрага бай л даа ийм том аваар гараад байхад хvрлийчихээд л би халдаггvй сольдоггvй гээд л еерийгее емеереед суугаад байх юм Зам тээврийн Батэрдэнэ шиг эр хvний зангараг гаргаад огцрооч. Тэгээд ч ийм чавганц шиг уулин дугарсан эрх мэдэлгvй сайдаар яадаг юм. Энэ засаг нэг эр хvн шиг сайд олоод тавьчихаач. Чадвар чадалгvй албан тушаал хеецелдсен ийм юмнуудыг харахаар шал дургvй хvрээд байх юм

0  |  0
Емне нь би хэлсэншдэ(64.119.27.186) 2018 оны 09 сарын 17

Салбар ахалж байгаа уедээ ажлаа л сайн хий. Юун би хун халах еерчлех эрхгуй гэж хуухэд хуурч байгаа биш. Сайдыг санадаг л байхгуй гэтлээ нелее бухий ямар ч шийдвэр гаргах, цуцлах эрх нь бий шуу. Бас суулд нь евел уб хелдене гэж хэлсэн шдээ гээд араа малтаад байна уу зальт нехер. Тийм юм байхгуй шуу сайд аа. Ямбыг нь эдэлсэн бол юу гэдэг билээ. Шагнал хариуцлага нэг юмны 2 тал...

0  |  0
иргэн (202.179.25.153) 2018 оны 09 сарын 17

Сайд гуай Доодох тушаалтандаа Хариуцлага тооцож Арга хэмжээ авах Эрх мэдэлгүй Сайд байж бас олон юм ярих аан Эрх мэдэлгүй Сайдын Салбарын ажил нь яаж ч олигтой байхав дээ

0  |  0
Иргэн(66.181.189.250) 2018 оны 09 сарын 17

Төрийн өмчийэ хороо, Эрдэнэс монгол гэж 2 ямар ч хэрэггүй илүү шат дамжлага байнаа

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 09 сарын 17

ТЭЦ-4-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР ДАШДАВАА ГЭДЭГ ЧИНЬ ХОТЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА БАЙСАН БИЛЭГТИЙН ХҮҮ. ЗАСВАРЧИН БАЙЖ БАЙГААД 2016 ОНЫ СОНГУУЛИАР МАН ЯЛАХАД ШУУД ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР БОЛСОН 60 ТЭРБУМЫН СОНГОДОГ ЖИШЭЭ.

0  |  0
oyun(202.126.89.179) 2018 оны 09 сарын 17

bi ene hun zub yarij bna gej bodoj bna Yagaad gebel bi ter deer ueiin udardlagin togtoltsoogoor yabjmn bgaa hun odoo ene ardchilaliin hench hariutslaga huleej bolohgui EBEE BAABAR

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 17

ДСЦ-4-ийн Ерөнхий инженерт арга хэмжээ авч, ажлын байрыг өөрчлөх хэрэгтэй. Оны эхэнд билүү 2 хүүхэдтэй сайхан залуу үйлдвэрлэлийн ослоор бурхан болсон. Одоо хотыг бүхэлд нь тоггүй болголоо. Яагаад хариуцлага тооцохгүй байнаа

0  |  0
Эн(66.181.161.82) 2018 оны 09 сарын 17

Ажил хиихгүй хариуцлага тооцохгүй Яах гэж сайд болох гэж улайрсан учир олдох шив

0  |  0
Top