“Манхут” далайн шуурганд монгол иргэд өртөөгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

  АНУ-д өнгөрсөн долоо хоногт “Флоренс” хар салхи болсон бол ойрын өдрүүдэд Филиппин, Тайвань, Хятад болон Хонгконгийг “Манхут” далайн шуурга дайран өнгөрч байна. Цагт 250 км-ийн хурдтай энэхүү шуурга нь зарим хотын цахилгааныг тасалдуулж, үерийн гамшиг дагуулаад байгаа юм. “Манхут” далайн шуурганд Филиппин, Тайвань болон Хонгконгт ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд өртөөгүй талаар Гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлж байна. Одоогоор Хонгконгийн зарим нисэх буудлыг хааж, 500 гаруй нислэгийг цуцалжээ.

Байгалийн энэхүү үзэгдлийн хор уршигаас сэргийлэн Филиппиний зарим хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Филиппинд шуурганаар 60 гаруй хүн амиа алдаж, 10 орчим хүн сураггүй болоод байгаа юм. “Манхут” хар шуурганы улмаас зургаан метр өндөр давалгаа үүсч байгаа аж. Мөн хүчтэй бороо орж, үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дээрх орнуудад хар салхи дэгдэж байгаагийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. “Манхут” хар салхины дараа сэргээн босгох ажилд багагүй хөрөнгө зарах төлөвтэй байгаа талаар Хонгконгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тайфун "Мангхут" достиг берегов Китая, пострадали 111 человек

Тайфун "Мангхут" достиг берегов Китая, пострадали 111 человек

Фото: тайфун в Китае (reuters)

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9999999999(202.9.40.65) 2018 оны 09 сарын 17

ай хөөрхий дэлхийн дулаарлаас болж яана даа.

0  |  0
Top