Хөгжмийн зохиолч Б.Чинбат ”Хязгааргүйн цаана” тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч нь Б.Чинбат анх 2011 онд "Давтагдашгүй", 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан бол энэ удаад өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо "Хязгааргүйн цаана" нэртэйгээр 9-р сарын 21, 22-нд 19:00 цагаас, 9-р сарын 22-нд 18:00 цагт "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийхээр болжээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "One music" продакшн, "ON”n &OFF" продакшн ажиллаж байгаа ажээ.

Тоглолтын тасалбар суудал, зэрэглэлээсээ хамаарч 50,000₮, 80,000₮, 100,000₮ үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ. Онлайнаар болон дуудлагаар захиалан хүргүүлж авах боломжтойгоос гадна Shangri-La Mall-ын 3 давхар Интерномын салбар, E-Mart-ын 2 давхарт Интерномын салбаруудаар худалдаалагдаж байна.


Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нойлын ногоон тэг(202.179.24.205) 2018 оны 09 сарын 18

Хязгаарын цаана гэж байдаггүйг 5-р ангийн хүүхэд тооныхоо хичээлээс ойлгочихдог.

0  |  0
Top