БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Пхеньянд хүрэлцэн ирсэн БНСУын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг онгоцноос буухад нь биечлэн угтаж авлаа. Хоёр Солонгосын тэргүүн нар гар барилцаж, тэврэлдэн уулзлаа гэж РИА Новости агентлаг дамжуулав.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сукийг Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Чу угтан мэндчилжээ. Үүний дараа хоёр Солонгосын тэргүүн нар улан хивс дээгүүр нисэх онгоцны буудлын зүг алхасан бөгөөд дээд хэмжээний зочинд зориулж салют буудсан байна.
“Үндэстнийхээ хамтын хүчээр энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлэе” гэсэн уриа барьж жагссан үндэсний хувцастай эмэгтэйчүүд, европ костюмтай эрэгтэйчүүд Мүн Жэ Иныг мэндчилж байв. Пхеньян хотын оршин суугчид БНАСАУ-ын туг, нэгдсэн Солонгосын билэг тэмдэг болох цагаан дэвсгэр дээр хөх өнгөөр тодруулсан Солонгосын хойгийн дүрс бүхий тугийг гартаа барьсан байжээ. БНСУ-ын туг зөвхөн Сөүлээс эхний ээлжээр ирсэн багийн онгоцон дээр л байсан аж.
Энэхүү айлчлал нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пхеньянд сүүлийн 11 жилд хийж буй анхны айлчлал билээ. Үүнээс өмнө 2007 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мүн Хён айлчилж байсан аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
Нэг үндэстэн хоёр тусгаар улс байх нь үнэндээ маш балмад явдал.Энэ нь үндэстэн мөхөхийн цондон .Хоёр солонгосын жирийн ард түмэнд ямаг ч буруу байхгүй,ганцхүү улс төрчид хийгээд их гүрнүүдийн дайсагнасан бодлогын хар гай.Одоо хоёр солонгосын удирдагч нар үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж байгаа нь маш сайхан явдал бөгөөд мэдээж дэлхийн шударга хүн төрөлхтөн маш их дэмжих нь дамжиггүй. Гэвч хоёр Солонгосыг нэгдэхийг АНУ болон түүий хамсаатнууд ямар нэг өчүүхэн зүйлээр шалтаг гаргаж,саад хийх магадлалтай нь нэн харамсалтай.
хоер солонгос нэгдээсээ хоер герман нэгдсэн шиг
энэ хоёр улс хурдан нэгдээсэй
муусайн со нар уулзана уу байнуу, бидэнд ямар хүртээлтэй юм здаа