“Хачин” Ерөнхийлөгч

2018 оны 09 сарын 18

 Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж буй үйл ажиллагаа, түүний нийгэмд эзлэх байр суурийг харвал  дэндүү олон ажлыг хавсран гүйцэтгэж байх шиг. Тэр маш их ажил хэрэгч хүн. Эсвэл зүгээр л байнга харагдахыг хүсдэгтээ хаашаа ч хамаагүй “бурантаглуулж” явдаг  "хачин" хүн гэх мэтээр ярьдаг. Аль нь ч бай, тэр нийгэмд асар их хүртээмжтэй Ерөнхийлөгч бололтой. Засгийн газар, УИХ-аас эхлээд тэмцэл хийж байгаа жагсагчид, иргэний нийгмийн байгууллага хүртэл хаа сайгүй явна. Түүний явдлаас харахад урьд өмнөх Ерөнхийлөгчид ёстой л “бэлгэ тэмдэг” байж гэж бодогдохоор “хачин” хүн.  

Уг нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн чиг үүргийг нь зааж өгчээ. Ерөнхийдөө “бэлгэ тэмдэг” гэсэн үг. Нөгөө талаас “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэж бий. Мөнхүү Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн байна.

Гэвч “Үндэсний эв нэглийг илэрхийлэгч” гэхээр Ерөнхийлөгчийн хувьд маргаан гарсан бүх газарт очиж зохицуулалт хийж болохоор харагдана. Хуулиараа шүү. Тухайлбал, Засгийн газар УИХ-тайгаа, эсвэл агентлаг газартайгаа хуулийн хэрэгжилт хангуулан ажиллаж чадахгүй маргаантай бол “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” оролцохоос өөр арга алга. Иргэний нийгмийн байгууллагууд үймээн дэгдээж, Төртэйгөө тэрсээд байвал “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” хүссэн хүсээгүй оролцох нөхцөл үүсч байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нэг салбарын сайдын томилгоон дээр гацаа үүсгэж, салбарынхан нь Төрийнхөө эсрэг турхираад байвад Ерөнхийлөгч Засгийн газрын ажилд оролцохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Яагаад гэхээр Үндсэн хуульд “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, хангах” гэж заасан байгаа учраас яах аргагүй үүнд оролцох үүргийг хуулиар хүлээж байна. Гэтэл хуульд “...хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт түүнд саад болдог ч тэрбээр сургуулийн захирлын хууль бус томилгооноос гээд оролцохгүй зүйл нэгээхэн ч үгүй нь иргэд олон нийтэд таалагдаж байгаа ч улстөр хийх дуртай нэгэнд өгөөш болох тал бий. Яахав, хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийг тодорхой заасан хойно ингэх ёстой байх.   

Тэгвэл Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцож, Азийн нөлөө бүхий Төрийн тэргүүнүүдтэй уулзаж, стратегийн түншлэлийн түвшинд олон бодит ажлуудыг гараанаас гаргахаар зэхэж ирсэн нь хууль зөрчсөнд орохгүй нь лавтай. Яагаад гэхээр гагцхүү Төрийн тэргүүнүүдийн дунд л шийдэж болох томоохон асуудал “хийн хоолой”-ноос бусад төмөр замд зарцуулах 100 тэрбум рублийн зээл энэ тэр бол яах аргагүй Засгийн газрын хэмжээний асуудал байх. Гэсэн хэдий ч хоёр орны Төрийн тэргүүн хамтран эзэмшдэг “Улаанбаатар төмөр зам”-ын асуудалд санаа чилээхээс өөр яах билээ.  

Энэхүү чуулга уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ-руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах Монгол Улсын хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжиж, өмнөд хөршийн тэргүүн ч толгой дохилоо. Улмаар алс Дорнодод Монгол Улсад үлэмж орлого авчрах Монгол, ОХУ, БНХАУ байгалийн хийн хоолой барих төслийн гэрээнд талууд гарын үсэг зурсан нь яах аргагүй түүхэн үйл явдал болж байна.

Энэ нь зөвхөн нэг удаагийн уулзалтаар буй болчихсон асуудал биш, Ерөнхийлөгч Х.Баттулга ялангуяа хойд хөршийн тэргүүнтэй удаа дараа дээд түвшний уулзалт зохион байгуулсны эцэст хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахаар боллоо. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Х.Баттулга нохой нь ч нохой, гэхдээ монгол нохой” гэсний утга учир үүнд л нуугдаж байх шиг. ОХУ-аас БНХАУ-руу барих хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах хүсэлтийг Монгол Улсын талаас сүүлийн 20 гаруй жил тавьж байгаа ч хойд хөрш маань төдийлөн хүлээж авахгүй байсан гэдгийг ч бид мэднэ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ийнхүү Монгол Улсад ихээхэн ашигтай түүхэн гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Энэ бол үндэсний хэмжээний эрх ашиг учраас бултаараа дэмжих л үлдэж байна.

Ийнхүү талбайд жагсагчдаас эхлээд Засгийн газрын үйл ажиллагаанд ч хутгалдаж явдаг “хачин” Ерөнхийлөгч маань очих ёсгүй газар очиж, уулзах ёсгүй хүнтэй уулздаг хэмээн улс төрийн хүрээнд буруушаагддаг ч энэ удаад ёстой л очих газраа очиж, уулзах ёстой хүнтэйгээ уулзжээ.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.109) 2018 оны 09 сарын 19

ОРОС ХЯТАД ХОЁР МОНГОЛООР ХИЙН ХООЛОЙ ТАВЬЖ ЯЛАГДАХ ТЭНЭГҮҮД БИШ.АРВАН ХЭДЭН ЖИЛ ХИЙН ХООЛОЙ ТАВИХЫГ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДЭМЖИЖ ИРСЭН ОРОС ЖЕНКОТОЙГОО ЯГ АДИЛ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН ХЯМДХАН СЭТГЭЛГЭЭТЭЙ.

0  |  0
mgl(202.9.41.199) 2018 оны 09 сарын 19

shaana biz! hud reclam! shaahaa bolioch! udahgui ard tumen bosood ene alialagchiig shoronruun hiih bolno! tomor zamiin mongo idsen heregeer! putinii suganii us!

0  |  0
Mandah(202.21.106.152) 2018 оны 09 сарын 19

Улсынхаа хил хязгаарыг хятадуудад алдаж дууссан байна лээ

0  |  0
уншигч(202.55.188.43) 2018 оны 09 сарын 18

Даацтай нь Х.Баттулга . Багабанди юу хийв .сайхан л зугаалсан . Элбэгдорж яав шат шатны байгууллагыг самарч хаясан. Энхбаяр юу болгов авилга цэцэглэж, намуудын хуйвалдаан бий болсон.

0  |  0
zzzx(59.153.112.141) 2018 оны 09 сарын 18

Dendyy engiin saihan erunhiilugch shyy tsaana l ne g amar taibn ih mungu yahb eb eteib l bl boloo bdoo

0  |  0
zochin(66.181.164.252) 2018 оны 09 сарын 18

Pyaldaga Uuganbayar he he

0  |  0
иргэн(182.160.4.22) 2018 оны 09 сарын 18

Еронхийлогч асан Багабаньд авгайгаа дагуулаад дэлхийн маш олноор айлчилж байсан. Монголд ямарч хамааралгуй шахуу африкийн оронд хуртэл очсон байдаг. Ямарч ур дун байхгуй. Бусад еронхийлогч нартай харьцуулахад Баттулга гадаадад дэмий явах нь арай бага мэт.

0  |  0
Зочин(49.0.141.62) 2018 оны 09 сарын 18

Энэ дарга нарын бидэнд гайхуулах боловсролоос илүү эрхэм чанар нь сэтгэлтэй байх юм......Ажилд нь өндөр амжилт хүсье.

0  |  0
Арслангийн толгой(103.10.21.93) 2018 оны 09 сарын 18

Ард түмэн минь одоо л ерөөх үлдлээ. Үр хойчид жаахан ч гэсэн гэрэл харагдаасай.

0  |  0
төрөө(59.153.112.251) 2018 оны 09 сарын 18

бид ёр нь ерөнхийлөгч гэхээр билэг тэмдэг баахан хөрөнгө гадаадаар айлчилж цуглуулж өөрт хэрэгтэйгээ гүйцэлдүүлчээд хугацаагаа дуусгадаг байсан нь уран ард түмэн хошгоруулагч Элбэгдоржоор дуусгаж арай гэж хийх гэсэн зорилготой энгийн ардуудад холилдсон хэрэгтэйг газар дээрээс мэдэрсэн хүн сонгосоныг саад болсон хүчин хачин гэж хэлэх ч байх даа

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 18

Нэг иймэрхүү аяны богцтой ирээд байвал болж байна шүү

0  |  0
zochin(202.9.43.25) 2018 оны 09 сарын 18

ajil n uragshtai yavaa

0  |  0
иргэн(202.179.25.153) 2018 оны 09 сарын 18

Уг Хүн нь Өөрөө дэндүү Энгийн хүн л дээ Ерөнхийлөгч болчихлоо гээд Тэнгэрийн амьтан болчихсонгүй Ард иргэдийнхээ дунд л таваргаж болж л өгвөл Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаад Улс орондоо Ганц ч гэсэн томоохон Бүтээн байгуулалт хийчэх санаатай л яваа даана ч Улс орон гэхээсээ илүү Амин хувиа бодогчидын бүхэл бүтэн Арми хаалт хийж саад болоод байгаа

0  |  0
zochin(122.201.23.83) 2018 оны 09 сарын 18

Ямар байсан Эби-ээс л дээр

0  |  0
Top