Х.Тэмүүжин өөрийнхөө батлалцсан хуулийг эргээд таньсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Нэгэн цагт хэдэн ширхэг хонгио үзүүлж явсаар УИХ-ын гишүүн улмаар Хууль зүйн сайдын суудалд заларч явсан Х.Тэмүүжин хүссэн суудалдаа очсон даруйд хэдэн хонгиогоо “нууж” орхисон. Тийм дээ ч өнгөрөгч 2016 оны сонгуульд өвдөг сөхөрч “хонгио” бүү хэл өөрөө ч сураг алдраад байлаа. Харин Х.Тэмүүжин сүүлийн үед өөрөө өөрийгөө үгүйсгээд ч хамаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахыг эрмэлзэх болсон нь нуусан хонгиогоо ч олсон байхыг үгүйсгэхгүй.  

Тэрбээр Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн тухай маргааны тухай хэвлэлд тайлбар өгчээ. Ингэхдээ “сонгуулийн  тухай хуульд заагдсан сонгуульд нэр дэвшигч сонгуулийн жил болохоос өмнө төрийн алба хашиж байгаа бол ажлаасаа чөлөөлөгдөх заалт бий. Энэ заалт уг нь ээлжит сонгуульд зориулагдан, түүнд үйлчлэх заалт. Хэн ч энэ жил эсвэл ирэх жил нөхөн сонгууль болох байх, би дэвших юм гэж таамгаар, тодорхойгүй нөхцөлд ажлаа өгөх гэж бодохгүй. Ухаалаг бус ийм зохицуулалт хуульд бичих ёсгүй. Ээлжит сонгуульд үйлчлэх заалтыг ашиглах байдлаар нөхөн сонгуулийг явуулахгүй гэх нь хууль зүйн гэхээс  илүүтэй улс төрийн учир шалтгаантай байна” хэмээн өөрийнхөө хэлэлцэн баталцсан хуулийг үгүйсгэжээ.

Эргэн санахад, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа нарын гишүүд 2015 онд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлахад Х.Тэмүүжин гол дүр байсан төдийгүй хамгийн ихээр дэмжиж байгаа дүр зураг, үгс нь хэвлэлийн архивт ч бий. Гэтэл өнөөдөр өөрийнхөө хэлэлцэн батласан хуулийг “Ухаалаг бус ийм зохицуулалт хуульд бичих ёсгүй” хэмээн үгүйсгээд явж байгааг юу гэж ойлгох вэ. Ёстой л улс төр гэгч нь энэ байх даа. Хууль бол хаана ч нууж болдог хэдэн хонгио биш юм сан.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжигч(202.131.230.238) 2018 оны 09 сарын 20

Түүний нас залуу, дахиад гарч ирэхэд муусайн хурандаа нарт дээрэлхүүлэхгүй зангарагтай парламентч болохоо харуулна даа. Алга болж л болохгүй шүү.

0  |  0
ИРГЭН(66.181.165.246) 2018 оны 09 сарын 19

ЭРГҮҮ ТӨЛӨГ ЦАРАЙЛСАН ....

0  |  0
Иргэн(202.9.43.124) 2018 оны 09 сарын 18

ТЭМҮҮЖИН ЦАГДААГИИНХАНТАЙ ДАЙН ЗАРЛААД ЦАГДААГИИН МАФИ ХУРАНДАА НАРТ ДИИЛДЭГДСЭН ОДОО ХАРАХНЭЭ ЦАГДААГИИНХАН БҮР ДАВАРЧЭЭ

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 18

Эмнэлгийн дайсан Тэмүүжин бол эмнэлгийг шорон болгодог эргүү мал даа, Олон тэрбумын аппарат эвдсэн өрийг төлүүлэх хэрэгтэй,,, мөн насанд хүрээгүй охиныг бэлгийн ажилд ашигласан гээ биз дээ..............

0  |  0
Зочин(122.201.28.13) 2018 оны 09 сарын 18

Бурмаа гэж бүдүүн авгай ямар л олигтой хууль санаачилсан юм бэ уншсан батлалцсан хуулиа ч мэдэхгүй бөгс долоогч биз дээ

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 18

Мартагдсан дууль болсон байхоо Тэмүүжин

0  |  0
иргэн (202.179.25.153) 2018 оны 09 сарын 18

Эд тэгнээ ганц Тэмүүжин ч биш бусад нь яг л адилхан хэзээ ямар Хууль яаж Баталж байснаа ч мартчихаад эргээд Баталсан Хуулиа Өөрсдөө Зөрчих элдэв бусаараа Өөрт ашигтайгаар тайлбарлах гэж Хачин чигтэй Хөгийн юм болцгоодог шүү дээ

0  |  0
Монгол (66.181.177.67) 2018 оны 09 сарын 18

Хөөрхий дөө, өөрийн хэн гэдгийг нотлов биш үү! Дор өмөөрч бичсэн Болд та Тэмүжин биш биз!

0  |  0
Болд(66.181.180.25) 2018 оны 09 сарын 18

та нар Тэмүүжингээс юу ч олж долоохгүй.авилгалчид алуурчдаа л оролд

0  |  0
Мэхт мэхэндээ!(103.9.90.50) 2018 оны 09 сарын 18

Мэдрэл! Хуулиа өөрт ашигтайгаар тайлбарладаг хуульч байх уу? Хууль тогтоож байх үедээ ард түмнээ бодсон уу, өөрийгөө бодсон уу? Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшиж болохгүй, 6 сарын өмнө ажлаасаа гар гэдэг энэ нэг балай заалт чинь Монгол улсын төрийг хүчгүйдүүлж, гудамжны лааз өшиглөгч, бизнесийн бүлэглэл, тохиолдлын нусан буунууд төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагад орж ирэх гол нөхцлийг бүрдүүлж байгаа. Анхнаасаа улстөрчид ТАХ-гчдыг улс төрд оруулахгүй байх зорилготой гаргасан хууль. Номоороо бол төрийн албаны шат дамжлагаар дамжсан хүн шийдвэр гаргах шатанд ажиллах ёстой юм.

0  |  0
Top