ХЭРГИЙН ГАЗАР: Зам индүүдэгч машинаар дайрч хүний амь хөнөөжээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил явуулж байгаа билээ. Энэхүү засварын ажлын үеэр нэг хүн амиа алдсан онц ноцтой хэрэг хоёр хоногийн өмнө гарчээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч даваа гараг буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд зам индүүдэгч машинаар хүн дайрч амь насыг нь хохироожээ.

Талийгаач нь Хэнтий аймгийн харьяат 53 настай эрэгтэй байсан бол индүүдэгч машины жолооч нь Сэлэнгэ аймгийн харьяат эрэгтэй, 30 настай Ө гэгч байжээ. Зам засварын ажлын захиалагч нь “Хятадын тээврийн зам, 20 дугаар товчоо” гэх компани бөгөөд хохирогч болон сэжигтэн нар нь зам засварын ажлын туслан гүйцэтгэгч компанийн гэрээт ажилчид байсан тухай эх сурвалж мэдээллээ.


ЗУРАГ: Осол болсон газар

Хэрэг гардаг өдөр гэрээт компанийн ажилчид Яармагийн авто замын эсрэг урсгалыг хааж, асфальт тавих ажил хийж байсан бөгөөд энэ үед индүүдэгч машины жолооч ухрахдаа ардаа явж байсан ажилтныг харалгүй дайрч осол гаргасан байна. Улмаар зам дээр ажиллаж байсан хүмүүс Яаралтай түргэн тусламж дуудаж хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч шархаа даалгүй амьсгал хураажээ.

Уг хэргийг харсан зарим гэрчийн мэдээлснээр, хэрэг гарах үед бүрэнхий байсан гэх ба талийгаач нь тухайн үед замын тэмдэг зөөж байрлуулж байсан гэлээ. Ослын дараа талийгаачийн цээжин хэсэг индүүдэгч машины дугуйнд дарагдсан байдалтай, хүнд гэмтсэн байсан тул шархаа даалгүй нас барсан аж.

Энэхүү хэргийг Хан-уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хохирогчийн ар гэрийнхнийг орон нутгаас дуудуулж, цогцосыг хүлээлгэж өгчээ. Харин индүүдэгч машины жолооч Ө нь “Санаатай осол байгаагүй. Үзэгдэх орчин муу, санамсар болгоомжгүйгээс болоод осол гаргасан минь үнэн” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 22 )

Зочин [ 150.129.140.221 ]      |     2018 оны 9-р сарын 20 -нд, 03:50 минутанд

Зарим сэтгүүлчид сайн үйлсийн төлөө явж байхад зарим нэг нь юмыг харлуулах талаас нь бичих юм гарчиг нь болохоор санаатай хөөгөөд дайрчихсан юм шиг

Зочин [ 66.181.160.96 ]      |     2018 оны 9-р сарын 20 -нд, 02:09 минутанд

Харамсалтай,нэг зочин ухарч буй машинд олон удаа дайруулах шахсанаа бичжээ.Таны эрүүл мэнд,амь насыг хөндлөнгийн жолооч биш зөвхөн Та өөрөө хамгаалах үүрэгтэй.Машин ухрах гэж байна уу ,үгүй юу гэдгийг та анзаарч,орчин тойрноо хянаж,болгоомжтой явах шаардлагатай.Ухарч буй машины араар нь явахгүй л бай л даа.Таны аюулгүй байдал хэн нэгэн жолоочийн хариуцлагад биш зөвхөн таны гарт гэдгийг хэзээ ойлгож,бусдаас биш өөрсдөөсөө хариуцлага нэхэх үүрэгтэй болох вэ

зочин [ 64.119.20.101 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 14:34 минутанд

хөдөлмөр хамгаалалын дүрэм бна уу

zochim [ 66.181.190.146 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 08:10 минутанд

munkhnaran eej

F [ 202.55.183.108 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 03:52 минутанд

GEREET MEREET GEJ ZYGEER L HALTUUR GESEN UGSHDEE,HUDLAA NEEH IH SUR TUSUL MUSUL BUTEEN BAIGUULALT GEJ SHAASNAA TUSLAN GUITSETGEGCH GETEET MEREET OHIN KOMPANI CH GEH SHIT INEN ZAILTSAN YUMNUUD SHAVDAG SHAASAN

Mgl [ 122.201.21.188 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 03:45 минутанд

Bi mashin barij bgaa humuusiig ih gaihdag yumaa. Mash olon udaa jolooch nariig uhrahdaa eruusuu ergej harahgui bgag harsan. Uliam tsaim ard talaar ni hun garch bhad shuud toohgui uhardag. Zunduu olon udaa uharch bgaa mashind dairuulangaa aldsan. Uneheer sonin. Bi hun dairchih vii dee gej eruusuu aidaggui ni uneheer gaihaltai

Билэг [ 66.181.184.39 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 03:31 минутанд

онц ноцтой гээд солиороод байх юм. гай болж хүний амь эрсэдсэн байна ш дээ.

. [ 202.70.34.244 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:53 минутанд

Мөн энэ барилгын ажилаа бүрэнхий, шөнөөр хийлгэхээ болих хэрэгтэй байна.

иргэн [ 202.179.26.142 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:37 минутанд

өнөөгийн цаг үед ямар нэг Бүтээн байгуулалт Барилгын ажил явагдах үед заавал нэг Хүний амиар Өргөл барьц өргөж байж ажиллана урагшилдаг болчихсон юмуу хаашаа юм ямар нэг Бүтээн байгуулалтын явцад заавал ч үгүй л нэг ийм Асуудал гарчих юмаа Хэнэггүй нь дэндээд байна уу Болгоомж алдаад байна уу сонин юмаа нээрээ

Album [ 66.181.188.108 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:27 минутанд

Ажилтай болсон биш хүний аминд хүрээд дуусах шив дээ. Ядуу Монгол улсын байж байгаа царай бүх шатандаа ийм дампуу байх юм даа:((

Zochin [ 103.212.118.223 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:24 минутанд

Hunii zowlongoor hurtel sensatsi hiichih yuma ene hogiin site.d garchigaa zow ugmuur yum sanaatai dairaad induudchihsen yum shig garchig ugdug yum be.

Эн [ 66.181.161.62 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:02 минутанд

Тэнгэрлэг монгол гэдэг шд

zochin [ 103.212.117.193 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 02:00 минутанд

Mongoluudiin ajil hiij,hiilgej baigaa tsarai ene shdee.mongol technology.

Зочин [ 66.181.161.44 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:59 минутанд

Харамсалтай юм болжээ.

H [ 66.181.161.28 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:52 минутанд

Orkuudaa gej

зочин [ 202.179.26.181 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:42 минутанд

сэтгүүлч ийн өгсөн гарчиг нь санаатай хөөж бгаад дайраад алчихаж гэж бодмооор

fghj [ 150.129.142.162 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:41 минутанд

tsagdaa nar naanaas n haraad ter zamiin kompaniin ajilchid n tzam deer tsohitsuu;at hiij haragdah um. ingej ajil hiih um bol tsamiin tsagdaagiin hereg yu bna

Иргэн [ 202.9.42.244 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:36 минутанд

Зам хаачихсан орой үед л замын ажил хииж байдаг даа хөөрхии үнэхээр л санаатай хэрэг биш баына даа харамсалтай юм ум ма ни бад ми хум

mongol [ 202.9.41.199 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:19 минутанд

um maani bad me hum!

иргэн [ 202.179.30.194 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 01:15 минутанд

ум маны бад ми хум. бурхны оронд төрөөрэй. хөөрхий цөөхөн монголчууд минь.

Зочин [ 122.201.23.83 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 00:51 минутанд

ум маани бадми хум

U [ 112.72.11.116 ]      |     2018 оны 9-р сарын 19 -нд, 00:08 минутанд

Yaaana

Go to top of page