АРХАНГАЙ: Төрийн албаны шалгалтад урьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Төрийн албаны сул орон тоог нөхөх ажлыг яаралтай зохион байгуулах зорилгоор Төрийн албаны удирдах болон төрийн албанд анх орох мэргэжилтний шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулна. Төрийн албанд орохыг сонирхож байгаа иргэд төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас мэдээлэл авах юм байна.

Харин Архангай аймагт ажиллахаар шалгалт өгч байгаа учир тухайн хүн хуулинд заасан журмын дагуу тус аймагт очиж шалгалт өгөх аж. Аймаг дахь бүртгэлийг аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна. Бүртгэл дунджаар хоёр өдөрт багтаж онлайнаар явагдах гэнэ. 

Төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг аймгийн ЗДТГ-аас сануулжээ. Учир нь Төрийн албанд хууль эрх зүйн мэдлэг болон харилцаа хандлагын тодорхой шалгуурыг давж ажиллах учиртайг тэд онцолсон байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.48) 2018 оны 10 сарын 20

Төрийн албаны шалгалт гэж но-той. Ноц- той худлаа юм.тэгээд ч төрийн албаны зөвлөлийг татаг буулгах хэрэгтэй. Суралцагч нараас л хамгийн сайн өндөр оноотой нь төрийн албанл очноо гээд дэмжээд өгөх. Хэрэгтэй

0  |  0
мөнгө олох арга(122.201.21.111) 2018 оны 09 сарын 19

төрийн албаны зөвлөл ажлыг дандаа жонхуу болгоно. олон жил ингэж ажиллаж байна хүн харамсмаар... зөвхөн Архангай аймагтаа уг албан тушаалд ажиллах боломжтой хүмүүсийг л шалгалтанд оруулдаг болох хэрэгтэй. цаад үнэн нь байдал нь 21 аймаг, 9 дүүрэгээс баахан хүн цуглуулж шалгалт авсан болж эрх олгон хураамж нэрээр бизнес хийдэг болсон бна лаа шүү.

0  |  0
иргэн(202.179.30.194) 2018 оны 09 сарын 19

Шаагаад байгаарай та нар шалгалтаа будилаантуулж илт дарж унагаадаг юм байна лээ. 60 тэрбумынхнаа авдаг юм байна лээ шүү дээ. Цэдэндамбаа гочигдамбаа гэж гэж архангайн төрийн албаны зөвлөлийн нөхдүүд авах гэсэн хүнээ авч унагах гэснээ унагаадаг юм байна лээ.

0  |  0
Top