СЭЛЭНГЭ: Тарьсан ургацаараа өрсөлджээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ ургац-Шилдэг санаа” баялаг бүтээгчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн шилдгүүдийг саяхан тодруулжээ. Сүхбаатар сумын ЗДТГ-ын санаачилгаар иргэдийнхээ дунд зохион байгуулдаг тус үзэсгэлэнд өнөө жил найман багийн ногоочид ургацынхаа дээжээр өрсөлдсөн байна.  

 Уг уралдаант үзэсгэлэнгийн үеэр “Зохион байгуулалт сайтай баг”-аар Бор гүвээ тавдугаар баг, “Шилдэг хоршоо”-гоор Салхитын гуравдугаар баг шалгарсан байна. Харин хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж нөөшлөн, 12 төрлийн жимс жимсгэнэ тарьсан Ж.Нарантуяа энэ үзэсгэлэнд оролцогчдыг манлайлжээ. Мөн цагаан идээ боловсруулалтаар С.Нандинцэцэг 15 нэр төрлийг бүтээсэн амжилтаар, шинэ санаа төрөлд Н.Алтанчимэг “Цуунд дарсан өнчин сармис” бүтээлээрээ бусдаасаа онцгойров.

 Үзэсгэлэнгийн нэгэн сонирхолтой хэсэг хамгийн хамгийн төрөлд 25,5 кг хулуугаар Х.Эрдэнэбаатар, 500 гр төмсөөр Т.Лхагважав, 7,2 кг байцаагаар Б.Баясаа нар шалгарч үзэсгэлэнг чимжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page