ХОВД: Агаарын бохирдол хотоос гадна Ховдын асуудал болжээ

 

Алс баруун хязгаар нутаг Ховт хотын агаарын бохирдлын асуудал нутаг орны иргэдийн санаа зовоож буй гол асуудал болоод буй. Тэгвэл дээрх асуудлын хүрээнд “Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь-2” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Өмнөх хэлэлцүүлгийг энэ оны эхээр зохион байгуулсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16 ажлыг хийж хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Тухайн үед аймгийн төвийн гэр хорооллын 5200 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, гэр хороолол руу татаж буй дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, сайжруулсан шахмал түлшээр айл өрхүүдийг хангах, 50-иас дээш тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа нам даралтын зуухтай 49 байгууллага, аж ахуйн нэгжийн зуухнуудыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох зэрэг зорилтууд дэвшүүлсэн байна.

Харин энэ удаад өмнөх хэлэлцүүлгийн үеэр ярилцсан ажлын үр дүнгийн талаар авч хэлэлцжээ. Харамсалтай нь утааг бууруулах ажлын явц дөнгөж 20 хувьд хүрэх төдий үр дүнтэй яваа гэнэ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг, "Эрүүл –Орчин Зөв ахуй" ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван болон аймгийн удирдах ажилтнууд, байгаль орчны салбар байгууллагууд, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page