Европын кикбоксын таван удаагийн аварга бүсгүй угаартаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

  Оросын Абаканд 23 настай тамирчин Диана Каратеева эмгэнэлтэйгээр нас баржээ. Бүсгүй нүүрстөрөгчийн хийнд хордсон байна. Дианагийн цогцсыг найзууд нь олжээ. Бүсгүй зуухаа галлаад унтсан байсан аж. Тэрээр сэрсэн ч хаалгаа онгойлгох хүчгүй болсон байсан талаар ээж нь ярьсан байна.

Диана Каратеева Европын кикбоксын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, ДАШТ-аас хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрээр саяхан спортоо орхиж дасгалжуулагчийн ажил хийж эхэлсэн байжээ. Түүний үхлийг мөрдөн шалгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Пятикратная чемпионка Европы по кикбоксингу погибла, отравившись угарным газом

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.99) 2018 оны 09 сарын 20

Ум ма ни бад мэ хум. Хайран сайхан охин. Хүүхдээрээ шахам байжээ зайлуул

0  |  0
Top