ДУНДГОВЬ: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зонхилж байна

Тус аймагт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг гаралтын тоо 38 хувиар өссөн байна. Аймгийн цагдаагийн газрын мэдээлсэнээр 2018 оны эхний найман сарын байдлаар 196 гэмт хэрэг бүртгэгджээ. Үйлдэгдсэн гэмт хэргүүдийн дийлэнхийг хүний амь нас хохироосон, хүчин, заллин, амиа хорлосон зэрэг хэрэг эзэлж байгаа аж.

Харин дээрэм, танхай, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдээгүй юм байна. Гэмт хэргийн 11,7 хувийг согтуугаар үйлдсэний 5,1 хувьд нь эмэгтэй хүн оролцсон, 6,6 хувийг бүлэглэж, 2,5 хувьд хүүхэд оролцжээ. Гэмт хэргийн улмаас 604,9 сая төгрөгийн хохирол учирсны 34,2 хувийг нөхөн төлүүлсэн бөгөөд гэмт хэргийн гаралтын тоогоор Сайнцагаан, Өндөршил, Дэлгэрцогт сум зонхилжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page