“Алтан өндөг” УСК Өргөө Лазер Синемад нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

 “ТЭНГЭР” продакшны бүтээл “Алтан өндөг” уран сайхны кино 09-р сарын 21-нд нээлтээ хийхээр болжээ. “Алтан өндөг” УСК-ны зураг авалт одоогоос 3 жилийн өмнө Өвөрмонголд хийгдсэн байжээ.

Киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар,  дүрүүдэд Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн зэрэг жүжигчид тоглосон байна.

Бүх кино театрууд том прожектоор хажуугаас нь хүчтэй гэрэл тусгаж киногоо гаргадаг бол Өргөө Лазер Синемагийн хувьд маш хүчтэй лазер гэрэл тусгаж киногоо гаргадаг ажээ. Энэ нь энгийн ламп гэрэл тусгаж киногоо гаргахаас хэд дахин илүү дэвшилтэт технологи юм байна.

 

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top