СУРВАЛЖЛАГА: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Намрын налгар өдрүүдийг угтан Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2018.09.19/ Мишээл экспо худалдааны төвд нээлтэй хийлээ.  Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд болох юм.

Тус арга хэмжээнд Монгол орны өнцөг булан бүрээс аймаг бүрийн шилдэг бүтээгдэхүүн, нутгийн брэндүүд 13 дахь намартайгаа золгож байна. 2006 оноос жил бүр уламжлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо аж ахуй нэгж "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо оролцож байгаа юм.



13 дахь намрын ногоон өдрүүдтэй золгож буй өндөр настан Улсын хошой шилдэг ногоочин Т.Цэцэгмаа "Би энэ арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 13 дахь намартаа оролцож байна. Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Хөвсгөл аймагт ургадаг Чаг мөөг, Аарц хөмөөлтэй хатаасан ургамал, шинэхэн ургаж буй жимсээрээ оролцохоор ирсэн. Жил ирэх тусам энэхүү үзэсгэлэн худалдаа улам өргөжин тэлсээр байгаад миний бие сэтгэл хангалуун байх боллоо. Нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмждэг олон хүмүүс нэмэгдсээр байгаа нь миний хувьд их тааламжтай байна."

 



Завхан аймгийн үндэснийн үйлдвэрлэгч Завхан баялаг компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч, борлуулалтын албаны захирал Т. Мөнхбаатар “1924 онд байгуулагдсан “Завхан баялаг” хэмээх үндэсний баялаг бүтээгчид байгаа юм. Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд анх зохион байгуулагдсан цагаас нь оролцож байна. Манай компани өнөөдөр 20 орчим төрлийн бүтээгдэхүүнээр энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Завхан аймагт ургадаг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дагнасан манай үйлдвэрлэл Чяцаргана, Нэрсний вариана, Дарс, Лекор, Чонын элэгний шүүс, Давс, хоёр төрлийн цай, гээд 20 төрлийн бүтээгдэхүүнүүд нь бүгд Завхан аймгийн зэрлэг жимсүүдээр үйлдвэрлэгдэж байна.”



Дархан- Уул аймгийн зөгийн аж ахуй эрхлэгч “Гэр бүлээрээ 40 гаруй жил зөгийн аж ахуй эрхлэж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Зөгийнөөс цэцгийн тоос, зөгийн балны хаалт гэх мэт бүтээгдэхүүнээр энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Цэцгийн тоос нь зөгий цуглуулдагаараа онцлогтой мөн хүний биеийн дархлаа сайжруулна, витамины дутагдал, гээд л бүх зүйлд сайн. Цэцгийн тоос нь байгалийн антибиотик гэсэн 28 төрлийн байгалийн ургамал агуулсан ийм гайхалтай бүтээгдэхүүнээр оролцож байна.” хэмээлээ.

Дашрамд дурдахад "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны үеэр

  1. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн-1
  2. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн-1
  3. Шинэ хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
  4. Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1 

тус тус шалгаруулах бөгөөд энэ нь хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой шилдгүүдийг шалгаруулах юм. 

ФОТО:

Image may contain: 2 people, fruit and food

Image may contain: fruit, food and outdoor

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 1 person, food

Image may contain: 2 people, fruit, outdoor and food

Image may contain: 1 person, smiling

Image may contain: plant and food

Image may contain: 2 people, including Ganzul Lhamsurenjaw, people smiling, food

Image may contain: 2 people, child, food and outdoor

Image may contain: 1 person, food and indoor

Image may contain: 2 people, indoor

Image may contain: table and food

Image may contain: 1 person, food

Image may contain: food

Image may contain: 1 person

Image may contain: 2 people, people eating, people standing, food and indoor

Image may contain: one or more people and food

 

Б.Амирдаа

Гэрэл зурагчин: Ц.Баярбаатар

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top