Дээд шүүх “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах үйл явцыг хууль зөрчсөн гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хурал болж, Монголын зэс корпорацийн зарим нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан байна /2018.09.19/. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ хэлцэл хийх заалт байсныг хэрэгжүүлэлгүйгээр зөрчсөн шийдвэр гаргасан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д байсан "Монголын зэс корпораци"-ийн төлөөллийн эрхийг хязгаарласныг хууль бус гэж дүгнэлээ.

Уг шүүх хурал 13:30 цагт эхэлсэн боловч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, Ж.Ганбат нар өвчтэй учир, хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ 12:28 цагт бичгээр ирүүлсний дагуу хуралдаан хойшлоод байсан юм. Энэхүү хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч талын төлөөлөл болох Төрийн өмчийн хороог төлөөлөгч Ж.Эрдэнэхишиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлөгч Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар дэмжиж, шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Харин нэхэмжлэгч талыг төлөөлж "Монголын зэс корпораци"-ийн захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ "Төр захиргааны байгууллагуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой энэ асуудал хоёр жил илүү явж байна. Хариуцагч талын гуравны хоёр нь ирсэн учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах гэж байгаа бол нотлох баримт, үндэслэлтэй байх ёстой. Хяналтын шатны шүүх хуралдааны агуулга нь эсрэг байр сууриа хянуулах явдал тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна" гэв. Мөн нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, "Эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэсэн нотлох баримттай танилцмаар байна. Тийм баримт байна уу" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Ийнхүү Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай болохоо батлах баримт ирүүлээгүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хоёр жил гаруй сунжраад байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудалд цэг тавив.

Монголын зэс корпорацийн нэхэмжлэлтэй Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хурал  Шүүх хурлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, бүрэлдэхүүнд Б.Мөнхтунгалаг, Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг нар оролцон ажилласан юм. Харин нэхэмжлэгч тал болох Монголын зэс корпорацийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Б.Баасандорж нар хүрэлцэн ирсэн бол хариуцагч Төрийн өмчийн хороог төлөөлж Ж.Эрдэнэхишиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлж Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар шүүх хуралд оролцсон юм.

"Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

-Энэ шийдвэр Монгол Улсын шүүхээс хоёр дахь удаагаа гарч байна. Өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард Иргэний шүүхээр шийдвэр нь гарсан. Бүтэн нэг жилийн дараа дахин Захиргааны хэргийн шүүхээр шийдвэр нь гарлаа. Шүүхийн шийдвэрүүд нь үндсэндээ манай компанийн хийсэн зүйл, өнөөдрийг хүртэл явсан алхам нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн болохыг нотолж байгаа юм. Үйлдвэр дээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль ёсны ТУЗ-ын хурал хийгдэж чадахгүй, маш олон асуудал овоороод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс манай компанийн зүгээс бүхий л талын хүчин чармайлтыг авч ажиллана.

"Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Манай компанийн зүгээс Засгийн газрын 2017 онд гаргасан шийдвэр болон 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн хувьцааг төрд шилжүүлэн авахдаа хууль зөрчсөн болохыг тогтоолоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нэг мөр шийдэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үрэгжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Хэдийгээр удаан хугацаанд сунжирсан ч шүүх зөв шийдвэр гаргасан явдалд талархалтай байна.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.164.207) 2018 оны 09 сарын 21

АН-ЫНХАНЫ ХИЙСЭН БУДЛИАНЫГ МАН-ЫНХАН ТӨРДӨӨ БУЦААЖ АВАХ ГЭЭД АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОМИЛДОГ ШҮҮХИЙНХЭНД ЛУЙВАРДУУЛААД ДИЙЛСЭНГҮЙ.ЭНД МАН-ААС ТОМИЛОГДСОН УИХ-ДАРГА,ЕРӨНХИЙ САЙД,ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАРЫГ ХОЛБООД ХЭРЭГГҮЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ... ЭД Л 49 ХУВИЙГ БУЦААЖ ТӨРД АВАХ ГЭЭД ШҮҮХЭДСЭН ЮМ

0  |  0

АН-ЫНХАНЫ ХИЙСЭН БУДЛИАНЫГ МАН-ЫНХАН ТӨРДӨӨ БУЦААЖ АВАХ ГЭЭД АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОМИЛДОГ ШҮҮХИЙНХЭНД ЛУЙВАРДУУЛААД ДИЙЛСЭНГҮЙ.ЭНД МАН-ААС ТОМИЛОГДСОН УИХ-ДАРГА,ЕРӨНХИЙ САЙД,ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАРЫГ ХОЛБООД ХЭРЭГГҮЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ... ЭД Л 4 ХУВИЙГ БУЦААЖ ТӨРД АВАХ ГЭЭД ШҮҮХЭДСЭН ЮМ

0  |  0
Зочин(202.9.40.60) 2018 оны 09 сарын 21

Шүүгч М.Батсуурь, Б.Мөнхтунгалаг, Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг нар ард түмнээсээ урвасан авилгалчид. Тэднийг шүүхээс зайлуулах хэрэгтэй.

0  |  0
Pikaakuud(202.55.188.45) 2018 оны 09 сарын 20

Pikaakuud bid oorsodoo songoj l baidag. Pikaakuud

0  |  0
Алмас(103.10.21.93) 2018 оны 09 сарын 20

нэг сэтгэгдлийг нэг л удаа бичээч юун олон дахин бичдэг юм бэ............

0  |  0
Монгол(202.126.89.68) 2018 оны 09 сарын 20

Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан . эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын дарга М. Энхболд, ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

Зочин(150.129.140.221) 2018 оны 09 сарын 20

Дээд шүүх ҮХЦ гэж дампуурчихсан газруудаар хэрэг шүүлгэнэ гэж юу байхав Ард түмэн босч хувалзнуудтай тооцоо хийх цаг болжээ

0  |  0
Зочин хээрийн гөрөөс(103.10.21.93) 2018 оны 09 сарын 20

Монголын шүүх үнэхээр баярламаар шийдвэр гаргажээ. 51 хувийг МАН-ын ах нар ломбарданд тавьсантай ижил юм болоогүй бөгөөд үндэсний компани үндэснийхээ үйлдвэрийн 49 хувийг эх орондоо аваад ирсэн нь яагаад буруу гэж....МАН популистууд үхлийн дүр эсгэж үүгээр улс төр хийж ялмар болсон ч одоо сөнөх нь тодорхой болсон талиймрууд.......

0  |  0
Батөөө(202.126.89.215) 2018 оны 09 сарын 20

Юу вэ анх хувьд авах үйлдэл нь хууль бус байхад улсын бүртгэлийн гэрчилгээ өгсөн нь хууль бус гэж шүүх шийдэх.засгийн газар нь анх худалдаж авах үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж болохгүй байгаа юм байх даа

0  |  0
Мм(66.181.178.52) 2018 оны 09 сарын 20

Луйварчид...шүүгч нар ч адилхан

0  |  0
ХОГИЙН ШААРУУДАД(202.9.42.222) 2018 оны 09 сарын 20

49 ХУВИЙГ ОРОСЫН ТАЛ ЗАРАХ БОЛОХОД ЭХЛЭЭД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АВАХ БА АВАХГУЙ ТУХАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ ХУУЛЬ БАЙДАГ ГЭЖ БОДОЖ ХАРЖ ЯВСАН МААНЬ ТЭГЭЭД ХУДЛАА ЮМ УУ??????? ТЭЭР ХОЙНО ЗАСГИЙН ГАЗАР ( ШИНЭ) ТЕРИЙН МЭДЭЛД АВАХДАА ХУУЛЬ ЗЕРЧСЕН ГЭДЭГ БОЛ ЕСТОЙ ЗУУ ДАХЬ АСУУДАЛ БАЙНА. ДЭЭД ШYYХ Ч ГЭЖ ХЕЕРХИЙ ДЕЕ. УГ НЬ ХАМГИЙН ТYРYYНД 49% АНХНААСАА ЗЕВ ЗАМААР ШИЛЖСЭН ЭСЭХИЙГ Л ТОГТООМООР ЮМ- ХЭРЭВ МОНГОЛД ХУУЛЬ БАЙДАГ БОЛ... МАН БАЙХАД 51% АН БАЙХАД 49% ТУС ТУС НОХОЙН ЗАМААР ОРСОН НЬ Л ТУЙЛЫН YНЭН БИЛЭЭ... НЭГ Л ИХ ГЭМГУЙ ЦАРАЙЛСАН ХОГИЙН НОВШНУУД( ЭРХ МЭДЭЛТНYYД) ...

0  |  0
Top