Трампын зөвлөхөд ял онооно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

  Шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннд ирэх 12 дугаар сарын 18-нд ял оноох гэнэ. Энэ талаар “NBC news” мэдээлсэн байна. Майкл Флиннийг 2017 оны 12 дугаар сард Холбооны мөрдөх товчооныхонд мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэж буруутгажээ.

Доналд Трамп өнгөрсөн жил Холбооны мөрдөх товчооны даргатай уулзахдаа экс зөвлөхийг нь шалгахаа зогсоохыг хүсч байсан аж. Тагнуулынхан Майкл Флиннийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс хэдэн сарын өмнөөс шалгаж байжээ. Тэрбээр Цагаан ордоны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдоод 23 өдрийн дараа огцорсон билээ. М.Флиннийг Ерөнхийлөгч Доналд Трампыг тангараг өргөхөөс өмнө Оросын Элчин сайд Сергей Кисляктай Москвагийн эсрэг тавьсан хоригийг цуцлах асуудлаар ярилцсан гэж буруутган огцруулсан байдаг.

АНУ-ын Батлан хамгаалах яам болон Холбооны мөрдөх товчооноос Майкл Флиннийг огцорсны дараа ч ОХУ-тай холбоотой байж магадгүй гэж шалгаж байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top