БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотынхон өргөн замаар зорчино

 Тус аймгийн төвийн төв замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэн ч инженерийн шугам сүлжээтэй давхацсан зэрэг хүндрэлтэй тулгараад байгаа гэнэ. Тиймд холбогдох шугам сүлжээг шинээр барих, зайлуулах, зарим хэсэгт дотор нь хүн орж ажиллах канал хийхээр болжээ.

Жол ХХК компаний гүйцэтгэж буй тус авто замийн нийт төсөвт өртөг найман тэрбум төгрөг бөгөөд энэ онд багтаан Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Үлдсэн санхүүжилтийг дараагийн жилийн төсөвт тусгаж шийдсэн тохиолдолд, 2019 онд багтаан бүрэн дуусгах боломжтой ажээ. Төлөвлөгөө ёсоор бол 10,4 км замын 3,3 км замыг өргөтгөн шинэчилж, 7,1 км замыг шинээр барих аж.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page