Г.Баасан тэргүүтэй “Олон нийтийн зөвлөл”-д ажлыг нь зааж өгөөч

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

 АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргын эрх мэдлийн хүрээнд чухам ямар үүрэг хамаарах вэ. “Олон нийтийн зөвлөл” болон “Дэд зөвлөл”-ийн ажил үүргийн хүрээнд чухам юу хамаардаг юм бэ гэх асуултыг хаа хаанаа тавьж, нэгнээсээ хариулт нэхэх болов. Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан учраас албан ёсны гэж ойлгож болно. Түүнээс Үндсэн хуульд заасан нэр томъёо, чиг үүрэг бол алга.

Ингэхдээ тус зөвлөлийн журамд Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод нээлттэй ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг АТГ-т уламжлах чиг үүрэгтэй ажиллахаар тусгажээ. Тиймдээ ч Олон нийтийн зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн тааллаар томилдог жишиг нэгэнт бий болжээ.

Харин чиг үүргээс харахад, “Олон нийтийн зөвлөл” нь, зөвлөлийн дарга нь “аливаа зүйлд хяналт шалгалт хийх эрхгүй” гэдгийг энд онцлон дурдах хэрэгтэй. Энгийнээр авч үзвэл олон нийтийн зүгээс ирж буй хандлага, тэдний гомдол хүсэлтийг АТГ-т зуулчлагч, тэдний эрхийг хангах, соён гэгээрүүлэх юм байна гэж ойлгож болохоор. Товчхондоо, авлига авч өгч болохгүйг л сурталчилж тэдэнд хяналт тавьж байх л үүрэг хүлээсэн байгууллага гэдгийг зарлигт тусгагдсан журмаас харж болно.

Гэтэл АТГ-ын дарга Г.Баасан гэх эмэгтэй шалгах үүрэгтэй юм шиг аашилж байна, тэр ч бүү хэл АТГ, Шүүх, Цагдаа, Тагнуулын ерөнхий газрын дарга нараас ч том толгой гаргах шинжтэй. Ерөнхийлөгчөөс томилсон алба гэхээр шүүх засаглалын дээгүүр явж, хуулиас гадуур аашлах эрх байхгүй. Тэр тусмаа улс төрийн зорилготой томилгоо юм шиг ил цагаан аашлах нь “хэн нэгэн эрх мэдэлтэн, тодорхой зорилгын дагуу намайг томилсон шүү” хэмээн хэлж байгаатай агаар нэгэн харагдана.

Сүүлдээ шүүхээр тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэргийн эзнийг тодруулж “ялтан” мэтээр хэвлэл мэдээллээр зарлах, шүүхээр нэгэнт тогтоогдсон хэргийг үгүйсгэх, аливаа гэмт хэрэгт бусдыг хардах сэрдэх, сүүлдээ савнаасаа хальж, АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л үүрэг өгчихдөг болов.

Г.Баасан гэх хүнд хэн ийм эрх өгсөн юм бэ. Түүнд хашиж буй албынх нь эрх үүргийг ядахад танилцуулчихаж болоогүй юм уу. Ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байх үеийнхээсээ дор улстөржих боллоо гэх нь үнэнд ойрхон харагдана. АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” гудамжны улс төр хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа байгааг ойлговол ойлгох хугацаа болсон санагдана. Хувь хүнд хардах эрх нь нээлттэй ч эрх бүхий байгууллагын “Олон нийтийн зөвлөл”-ийн дарга нь ийнхүү бусдыг хардаж сэрдэж, ялтан мэтээр хэвлэл мэдээллээр зарлаад байх нь яав ч зүйд нийцэхгүй.

АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл”-өөс гадна 21 аймаг, нийслэл дүүрэг, агентлаг газруудад тодорхой хувиар цалинждаг Дэд зөвлөлийн гурван гишүүн байдаг аж. Тэд дээр заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн ч “Олон нийтийн зөвлөл”-ийн даргаар Г.Баасанг томилогдсон цагаас хойш аанай л чиг үүрэг нь “хувьсах” хандлагатай болсныг эх сурвалж хэлж байна. Тухайлбал, хувиар цалинждаг Дэд зөвлөлүүд байгууллагынхаа дарга нарыг “тагнах”, “мөшгих”, АТГ-ын нэрэн дор “шантаажлах” байдал ч ажиглагдах болсныг хөндлөнгийн эх сурвалжаас алтан хошуу өргөж байна. Ингэхдээ зарим газарт улстөржих хандлага ч газар авч байгааг давхар дайна билээ.

Уг нь 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр УИХ-аас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллуулахаар тусгажээ. Энэ зөвлөл авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой байгуулсан газар аж.

Гэтэл энэ зөвлөлд хэтэрхий улстөржих хандлага газар авч байгааг ч хаа хаанаа шүүмжлэх болсон нь туйлын үнэн. Г.Баасангийн сүүлийн үед хийж буй мэдээллүүдээс харахад байнга хэн нэгнийг гүтгэсэн, аливаа зүйлийг улстөржүүлсэн байдлаар хандаж байгаагийн цаана чухам ямар учир шалтгаан байна вэ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.196) 2018 оны 09 сарын 24

Баасанг ийм албанд томилно гэдэг төрийн албаны дампуурлын нэг жишээ

0  |  0
ККК(103.26.195.56) 2018 оны 09 сарын 24

Бэлтрэгний уяаны гичий

0  |  0
зочин(122.201.28.13) 2018 оны 09 сарын 20

Баасан гэж балай авгай балайраад тийм д юм бол Жанхуугийн төмөр замын хэргийг яриач

0  |  0
zochin(202.131.244.116) 2018 оны 09 сарын 20

Baasang demjij bn

0  |  0
янжаа(66.181.161.33) 2018 оны 09 сарын 20

БААСАН ГУАЙН ЗӨВ ЗӨВ ЭНЭ МУУХАЙ НАМ ДАГАСАН ЦУНХ БРИГЧ БАЛАЙНУУДЫГ ХАРЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. БААСАНГ ЗАЙЛУУЛЪЯ ГЭЭД БАЙГААНУУД ӨӨРСДӨӨ ЦҮНХ БАРИГЧ ХУЛГАЙЧ НАР БАЙГААНЬ ОЙЛГОМЖТОЙБаасанд амжилт улам сайн ажиллаарай.ард чинь ард иргөд ахмадууд чинь дэмжиж байгаа шүү

0  |  0
Zochin(103.57.93.93) 2018 оны 09 сарын 20

Baasan guain zuv shuudee.shudarga ym Mongold tui ch alga!!!!!

0  |  0
Зочин(103.10.21.93) 2018 оны 09 сарын 20

Баасан мундаг хүн шүү л гэж.....

0  |  0
zochin(103.26.193.9) 2018 оны 09 сарын 20

Ene hkeruul uusgegch baiguullagiig Erenhkiilegch tatan buulgaachee , esbel jurmaa meddeg medleg bolobsroltoi hkumuusiig zohkikh ajliig ni l hkiilge hkeruul.....

0  |  0
зочин(64.119.16.76) 2018 оны 09 сарын 20

Баасан гэдэг авгайг зайлуулсан цагт л энэ байгууллагын ажил сайжирна. тэр эмэгтэй боловсролгүй бүдүүлэг хүн бна лээ.

0  |  0
Top