Фан Бин Бин ХОРИГДОЖ байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

БНХАУ-ын нэрт жүжигчин Фан Бинбин сураггүй алга болсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэрээр өнгөрөгч тавдугаар сарын Каннын кино наадмаас хойш сураггүй байгаа гэж байгаа боловч жүжигчин бүсгүй 63 сая дагагчтай өөрийн Sina Weibo дахь цахим хуудсанд  долоодугаар  сарын 23-наас хойш идэвхгүй байгаа хэмээн шүтэн бишрэгчид нь онцолжээ. Магадгүй түүнийг шалгагдаж байгаа байх гэж байсан ч энэ нь ердөө таамаглал төдий байсан юм.

Тэгвэл түүнийг гурван сар орчим хоригдон, шалгагдаж байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ хэмээн олон улсын хэвлэлүүдээр шуугиад байна. Өөрөөр хэлбэл, түүнийг тусгай буудалд хорьж байгаа бөгөөд их хэмжээний мөнгө угаалт, татвараас зайлсхийсэн зэрэг өөр бусад шалтгаанаар хорьж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Хонг-Конг гаралтай жүжигчид, Тайвань, эх газрын мафийнхнаас гадна, БНХАУ-ын нэр нөлөө бүхий эрхмүүд ч хомрогонд нь өртөөд байгаа бололтой. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын телевизийн хөтлөгч Кю Ёнгюань жүжигчин бүсгүйг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан юм. Түүний хэлж байгаагаар Фан Бинбин болон зарим одууд өөрсдийн харьяалагддаг студитэйгээ хоёр гэрээ байгуулдаг ба нэг гэрээн дээр нь студи жүжигчний орлогыг албаар бууруулж бичдэг бол нөгөө гэрээн дээр нь жинхэнэ орлогыг нь бичсэн байдаг гэнэ. Ингээд студи жүжигчнийхээ орлогыг бага болгож бичсэн гэрээгээ татварын албанд өгч, татвараас зайлсхийдэг аж.

“The Economic Observer” цахим мэдээллийн хуудсанд гарсан нийтлэлд жүжигчин бүсгүйг хууль сахиулагчид шалгаж буй тухай, цагдаа нар Фан бинбины ажилчдаас мэдүүлэг авч, түүний дүүг хилээр гарч болохгүй хэмээн анхааруулсан тухай бичсэн байсан ч тус нийтлэл болон түүнтэй адил төстэй мэдээ, мэдээллүүд Хятадын цахим хуудаснуудаас устгагдаад байгаа юм. Тэгэхээр Хятадын Засгийн газраас Фан Бинбин болон бусад хүнд холбогдох хэргийг нэлээд нууцалж байгаа бололтой.

Фан Бинбин Ази төдийгүй Холливуудын кино урлагийн салбарт сүүлийн жилүүдэд нэлээн дээгүүрт давхих болсон бөгөөд 2016 онд түүнийг Форбэс сэтгүүлээс Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн тавдугаарт нэрлэж байв. Тэрээр кино жүжигчнээс гадна поп дуучин ба өөрийн нэрийн студитэй телевизийн продюсер юм. Гэхдээ түүний хөгжмийн болон продюсерын карьераас илүү өвөрмөц загварын мэдрэмж нь хүмүүсийн анхаарлыг илүү татдаг. Түүний жил бүрийн Каннын кино наадамд өмсөж ирдэг тансаг гоёлууд олон улсын загварын шүүмжлэгчдийн хараанд өртөхөд нь нөлөөлжээ. Жүжигчин бүсгүйн хувь заяа хаашаа эргэхийг одоогоор таамаглах боломжгүй ч Хятад улсын хууль учир татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан нь нотлогдвол нэлээд өндөр хэмжээний ял авах магадлалтай аж.

Б.Энх-Уянга

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(202.179.26.241) 2018 оны 09 сарын 20

hi

0  |  0
Mgl(43.242.243.50) 2018 оны 09 сарын 20

Mongold baisan bol myangaagiin avgai boloh baijee.

0  |  0
Top