БАЯНХОНГОР: Ажилгүй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна

 Аймгийн ажилгүй иргэдийн талаар судалгаа хийхэд, нийт ажилгүй иргэдийн 57,3 хувь буюу 960 эмэгтэй тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Харин нийт ажилгүй иргэдийг насны ангилалаар аваад үзэхэд, 15-44 насныхан буюу эд ажил хийх насны залуус  76,1 хувийг 45 дээш насны 229 иргэн ажилгүйчүүдийн эгнээнд байгаа аж.

Тэднийг боловсролын түвшнээр ангилахад,  дийлэнх хувийг буюу 62,9 хувийг бүрэн дунд хүртэл боловсролтой иргэн,  24,3 хувийг дээд, магистр, докторын боловсролтой иргэд, үлдсэн 11,9 хувийг тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой иргэд эзэлжээ. Үүнээс үзэхэд орон нутагт мэргэжлийн боловсролтой иргэдэд ажлын байр олдох боломж нөхцөл харьцангуй өндөр байна гэж тус аймгаас мэдээллээ.  

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page