Их Британийн Ерөнхий сайдаас огцрохыг шаардана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

  Их Британийн Консерватив намын гишүүд тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд 2019 оны гуравдугаар сараас хэтрэхгүй албан тушаалаа хүлээлгэн өгөхийг санал болгожээ. Энэ нь Их Британи улс Европын Холбооноос гарах үйл явц дуусах эцсийн хугацаа юм. “The Telegraph” сонинд бичиж байгаагаар Их Британийн хэвлэлүүд Ерөнхий сайдад нэр дэвшиж болох хүмүүсийн нэрсийг ч зарлажээ. Мөн тэднийг Ерөнхий сайд байж тохирох эсэхийг нь дүгнэн бичиж байгаа аж. Тухайлбал, Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоныг уг албан тушаалд тохирохгүй гэж үзжээ. Мөн Батлан хамгаалахын сайд Уильямсоныг Ерөнхий сайдад нэр дэвшээд хэрэггүй гэж бичсэн байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон энэ сарын 9-нд “Mail on Sunday”-д хэвлүүлсэн нийтлэлдээ брекситийн стратегийг шүүмжилсэн билээ. Тухайлбал, Их Британийн Үндсэн хуулийг үгүй хийж байна гэсэн юм. Үүний дараа Ерөнхий сайд Тереза Мэй Борис Жонсоны шүүмжлэлд дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top