Шинэ Зеландын Оклэнд хотын далайн эрэг дээр нэгэн хачирхалтай аварга том амьд биет олджээ.
FoxNews сувгийн мэдээлснээр ягаан өнгийн цэлцэгнүүр маягийн “аймшигт” биет наран шарлагын газар байхыг нутгийн иргэд олж харчээ. Энэ амьтны бие нь чичирхийлж байсан бөгөөд гаднаас нь харахад галт уулын тогоо мэт санагдсан хэмээн нутгийн иргэн ярьжээ.
Энэ үл таних “аймшгийн” амьтан нь аварга том далайн залхаг болж таарчээ. Далайн залхагийн үсэрхэг цианея төрлийн биений тойрог нь 2 метр хүрдэг ба тэмтрүүл нь 20 метр хүртэл сунадаг аж. Атлантын болон Номхон далайд амьдардаг энэ төрлийн далайн замхаг планктон, жижиг загас болон бусад жижиг биетээр холлодог байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )