Дорноговь аймагт хоёр орны зохиолчид чуулна

2018 оны 09 сарын 20

Дорноговь аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төв, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, “Дорнын соён зүг” ТББ-аас хамтран Монгол Улс Өвөр Монгол хоёр улсын уншигч зохиолчдын уулзалтыг энэ сарын 27-ны өдөр “Тунамал тэнгэр” нэрийн дор зохион байгуулахаар товложээ.

Тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй ямар ч уран бүтээлчид нээлттэй бөгөөд уншигч олныг ч өргөнөөр оролцохыг уриалжээ.

Ноён хутаг Д.Данзанравжаагаас эхтэй хуульч Сандаг, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой, Г.Жамъян, Ш.Гүрбазар, А.Эрдэнэ-Очир, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг гээд монголын их утга зохиолд өөрийн байр сууриа эзэлсэн олон эрхмийг өлгийдсөн Дорноговь нутагт ийнхүү хоёр орны уран бүтээлчид чуулах юм байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top