Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг эхний учраагаа цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 кг жинд зодоглож буй М.Уранцэцэг эхний учраагаа цэвэр яллаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг Узбекийн жүдоч Салохитдиноватай учраа таарч хоёр дахь минутад цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа. Тэрээр дараагийн шатанд Кубын жүдоч Уртадо Мунозтой барилдана.

М.Уранцэцэг өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртэж байсан бол 2013 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргад түрүүлж байсан юм.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top