Г.Отгонцэцэг торгуулиар ялж, дараагийн шатанд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 кг жинд зодоглож буй Г.Отгонцэцэг торгуулиар өрсөлдөгч бөхөө ялж дараагийн шатанд шалгарлаа. Казахстаны нэрийн өмнөөс зодоглож буй Г.Отгонцэцэг хоёр дахь шатанд Бразилийн залуу жүдоч Чибанатай учраа таарч гурван торгуулиар дараагийн шатанд шалгарсан юм.

Г.Отгонцэцэг 2015 оноос Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон бөгөөд олимп, дэлхийн татамигаас хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тамирчин(64.119.25.107) 2018 оны 09 сарын 20

Хэнээр ч овоглосон чамайг Монгол охин гэж мэднэ, эрүүл мэндээ анхаарч сайн барилдаарай, Амжилт!

0  |  0
Top