ДАШТ: М.Уранцэцэг дахин торгуулиар ялагдаж, Г.Отгонцэцэг ХҮРЭЛ медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Баку-2018” өнөөдөр /2018.09.20/ эхэлсэн. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд дэлхийн аварга Фуна Тонакид гурван торгуулиар ялагдаж, дэлхийн аваргын хүрэл медалийн тѳлѳѳ барилдахаар болсон.

Фуна Тонакитай хийсэн барилдаанд манай бөх идэвхи санаачлага, мэх гээд бүх зүйлээр илүүрхэж баззари үнэлгээ авсан ч барилдааны төгсгөлийн 17 секундэд гурав дахь удаагаа торгуулснаар тун харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм.

Ингээд Гавьяат тамирчин М.Уранцэцэг Казасхтаны нэрийн өмнөөс барилдаж буй Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгтэй хүрэл медалийн төлөө барилдсан ч дахин гурван торгуулиар ялагдлаа. Г.Отгонцэцэгийн хувьд гурван жил дараалан Дэлхийн аваргын дэвжээнээс хүрэл медаль хүртээд байна. Энэ жинд Украйны 17 настай жүдоч Дариа Билодид ялалт байгуулж, Дэлхийн аварга болсон бол Японы тамирчин Фуна Тонаки мөнгөн медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
И(66.181.181.143) 2018 оны 09 сарын 21

ТОЛГОЙ ТАРХИНД НЬ ШАГНАЛЫН МӨНГӨ БОДОГДООД ХЭРЭГ АЛГА. БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ ГЭЖ ЯАСАН ГАРУУД БАЙДГЫН. ХӨӨШ ХААШ ГЭЭД ОИРЛЖ ХАРШИРСАН НАХАЛЬНЫЙ

0  |  0
зочин(202.70.36.86) 2018 оны 09 сарын 21

2 удаа 3 торгуулдаг мал гэж байх уу. бариад зогсож л бна биз дээ, чичрээд оцойгоод унах юм. Найдлага алддаггүй л харахаас өөр юм үлдсэнгүй

0  |  0
Hm(66.181.189.85) 2018 оны 09 сарын 20

Manai judochidiin yamb ni ehdeed bganmaa

0  |  0
Top