Ч.Хүрэлбаатар: Анхны гэрээнээс 11 жилийн дараа хоёр дахь буцалтгүй тусламжийг авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Мянганы сорилтын сангийн 350 сая ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулан гарын үсэг зурсан юм. Уг буцалтгүй тусламжийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тодруулгыг өгчээ.

-Мянганы сорилтын сангаас олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулахад зарцуулна гэсэн. Уг хөрөнгийг хэрхэн зарцуулах нарийн тооцоо, төлөвлөгөө гарсан уу?

-Өнөөдрөөс /2018.09.21/ яг 11 жил нэг сар нэг хоногийн өмнө Мянганы сорилтын сангаас авах 280 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар баталгаажуулж, гарын үсэг зурлаа. Энэ бол гурван жилийн хугацаанд судалгаа, эдийн засгийн тооцоо нь хийгдсэн ажил. Буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулахад зарцуулагдана. Үүнээс гадна улаанбаатарчууд бид гүнийхээ усыг үнэхээр үр ашиггүй зарцуулдаг. Тиймээс нэг ашигласан усыг дахин цэвэрлэж, саарал ус болгон ашиглах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөл гэж үзэж байгаа. Мөн Улаанбаатар хотод 50 ширхэг гүний худаг барина. Үүгээрээ Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хүн ам, цэвэр усны хэрэгцээг хангахын тулд гүний худгаасаа гадна дамжуулах хоолой, өргөх насос, усан сан зэргийг барьж байгуулна. Үүнээс гадна орчин үеийн техник технологитой ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулна. Эдгээр үйлдвэрүүдийн дунд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж байгаа. Ингээд гүний худгууд болон ус цэвэрлэх үйлдвэр мөн Төв цэвэрлэх байгууламж гээд гурван төсөл нийлээд нэг багц төсөл болж байгаа. Нийтдээ 650 сая ам.долларын өртөгтэй төсөл болж байгаа. Үндсэндээ энэ хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, аятай тухтай амьдрах, ашигласан усаа эргэлтэд оруулах гээд эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүд хэрэгжинэ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.18) 2018 оны 09 сарын 22

Ямар эргэж төлөх биш Буцалтгүй тусламж юм чинь МАН ч энэ Мөнгийг Цавчиж өгнө биз дээ бөөн Зодоон болно доо

0  |  0
Ганаа(122.201.21.209) 2018 оны 09 сарын 22

Доллараа буулгаачээ. Цалин нэмсэний хэрэг алга шүү дээ

0  |  0
Болороо(66.181.161.115) 2018 оны 09 сарын 21

Бусад сайдууд өндөр хүүтэй зээл л аваад байсан. Энэ засаг сайн байна ш дэ

0  |  0
Болд(59.153.113.187) 2018 оны 09 сарын 21

Гөлөгнүүд наад их мөнгө чинь ХЭДЭН БОР ЦЭРЭГ ЧИНЬ амь насаа дэнчин тавьж АНУтай ИРАК, АФГАНИСТАНд хамт үүрэг гүйцэтгэсний төлөө өгч буй МӨНГӨ. Өөрсдөө олоод ирчихсэн баатар аятай хуцаад байх юм а. Ядаж хэдэн бор цэрэгтээ баярлалаа гэж хэлэх ухаан алга у малууд минь. АНУ Монголын харилцаа юу ч байхгүй ш дээ. Манайх цэрэгээ л Афганд хамт явуулж байгам болохоор ийм тийм юмаар туслахд байгаа юм. Тэрнээс биш үхсэн хатсаны чинь ардчилал. Миний бичсэн худлаа гэж бодож байгаа бол Афганаас цэргээ гаргаад хар. Жилийн дараа танай ардчилсан ах нат чинь хэрхэн хандахыг...

0  |  0
Иргэн(202.126.89.17) 2018 оны 09 сарын 21

ЭНЭ НОВШ ЧАЖ ГАНЦААРАА ЦУСЛАХЫГ Л МӨРӨӨДӨЖ БАЙГАА ДАА. НОВШ ГЭЖ...

0  |  0
Top