Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлыг Г.Мөнхбаяр удирдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал Хүүхдийн ордны хурлын танхимд үргэлжилж байна. Бага хурал нийслэл дэх МАН-ын 36 мянган гишүүний төлөөлөл болох 369 гишүүний ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хурлаар намын хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм.

Бага хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээсэн юм. Мөн Бага хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн бөгөөд Ерөнхий сайдын хувиар АНУ-д ажлын айлчлал хийж байгаа тул МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэндчилгээг уншиж, танилцууллаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын төлөөлөгчдөд амжилт хүсээд, “...Нийслэл Улаанбаатар хот бол Монгол Улсын зүрх нь. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагын багийн үйл ажиллагаа, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь Засгийн газрынхаас дутахгүй чухал байдаг . Тиймээс нийслэлд ялагдах эрх бидэнд байхгүй. Том зорилго, том эрх ашгаа бодсон зөв шийдвэр гаргаж, цаашид илүү эв нэгдэлтэй байж шаргуу ажиллана гэдэгт итгэж байна. 2021 онд МАН-ын 100 жилийн ой болно. 100 жилийнхээ ойгоо ялалтын буухайтай тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт би итгэж байна” гэсэн мэндчилгээ ирүүлжээ.

Хурлын эхэнд хурал зохион байгуулагчдын зүгээс Бага хурлын даргад нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, орлогч даргаар Х.Цогцэцэг нарыг дэвшүүлсэн бол заалнаас БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан Бага хурлын даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр “Өмнө нь Бага хурлыг удирдах даргын өрсөлдөөн гардаггүй байсан. Тиймээс тооллогын комиссоо байгуулаад, нууцаар санал хураая. Намын эв нэгдлийг бодоход нууц санал хураалт зөв” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Гэвч намын дүрмийн дагуу саналыг ил явуулж, хурлын даргаар 173 гишүүний саналаар нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлыг Г.Мөнхбаяр даргалахаар болов. Харин Бага хурлын орлогч даргад заалнаас өрсөлдөгч байсангүй.

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал хөтөлбөрийн дагууНийслэлийн хяналтын хорооны илтгэл,  Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн МАН-ын хорооны илтгэлүүдийг хэлэлцэн, үргэлжилж байна.


М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(91.93.38.124) 2018 оны 09 сарын 24

ene ulaan hacart c yu bee.sorond ssuusan hun man d ih bainaaa

0  |  0
аймхай(66.181.182.221) 2018 оны 09 сарын 21

Мэдлэг яахав ээ?мэдлэгээс илүү ёс зүй,хүмүүжил гэж нэг их чухал юм байна шүү?авах жавшихын дон шүгэлсэн бол арван диплоомтой байгаад ч хэрэг алга

0  |  0
хот(202.179.26.186) 2018 оны 09 сарын 21

Хотын даргаа дэмжиж байна.

0  |  0
Ляо Дао Фан(103.111.68.3) 2018 оны 09 сарын 21

Мафийн дээрэмчдийн цуглаан.Гаднаас нь түгжиж байгаад галдах хэрэгтэй.

0  |  0
Зочин (103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Батболдийг хувьдаа дэмжиж байгаа гэр хороололийг байржуулах дунд багтаад орчмоор байн өөр хүн гарчвал зогсон гэсэн айдастай байна

0  |  0
Бодлоо хуваалцав(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Сумьяабазар аврагт маань туршлага мэдэлэг дутах байхаа

0  |  0
ZOCHIN(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Сумьяабазараас Батболд нь дээр дээ

0  |  0
Хөгшин бодьгал(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Ихэнх сэтгэгдлийг ажхад энд хэдэн хөлсний бичээж ажилаа хийж байгаа харагдан манай Аварга маань ч мөнгөтэй хүн гэхдээ арабын шах шиг амьдрахийг хүсдэг юм шиг байгам.Надаа лав Су Батболд таалагддаг би энэ 2 төрийн түшээгээс огт мөнгө аваагүй хэлхэд зүйтэй байх харин мандаж явсан цагтаа мэдээний хөтлөгч байлаа ягад батболд гэхээр мэдээ болгоний эхэнд батболдийн хийсэн ажил байн гэвч араас нь нэмэгдсэн бэнзений үнэ гарч ирдэг хүнийг дүгнэх амархан миний сонголт Су Батболд

0  |  0
Иргэн Д(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Су.Батболд хангалтгүй ч хийж бүтээж яваа хүн магтсангүй харагдаж байн баригдаж байн харин аварга маань туршлага бага дээр хангалттай боловсрол байхгүй байн шүү дээ

0  |  0
nana(122.201.17.6) 2018 оны 09 сарын 21

Monhbayr bno shuudee turshlagatai

0  |  0
Зүгээр л хөтлөгч (103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Аварга эхнэрээ балба зодсон мэдээ тэр дороо замхарсан гэвч би мартаагүй би тэр хүнийг үзнэ ядаж байна доор нь ажилдаг хүмүүс ажилаа сайн хийж байн гэвч аварга хийж байгаа эргэлзээтэй та өөрөөсөө ич ард иргэд биднийг зодож магадгүй л хүн шүү

0  |  0
Начин(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Аварга маань барилдаж байхдаа үнэхээр сайхан хүн байж дээ одоо хархад хүндэлж явсан минь алдаа байж

0  |  0
Хэсэг иргэдийн төлөө(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Су.Батболд танд үнэхээр талархаж явдаг гарчаасай билээ.Сэтгэгдэл уншиж байгаа хүмүүсд хандаж хэлхэд муугаар хэлхэд пялдага санагдавч бидний талархах сэтгэгдэл үнэн юм шүү энэ хүн ч үнэхээр хийж бүтээсэн юм шүү

0  |  0
unen(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

awargaas sonsson benzinii une l bna awraga darga bolhod uhaan dutna zgeer l morooroo buhuu barildaad zodoonoo hiigeed yawj bhgude chwaasss

0  |  0
Энх-гэрлийн Тэмүүлэн(103.14.38.44) 2018 оны 09 сарын 21

Би гэдэг хүн нь энэ хоёр төрийн тэргүүнээс огт мөнгө аваагүй тул өөрийгөө нуух шаардлага алга.Су Батболд гэдэг хүн хангалттай туршлагатай үр дүнтэйгээс гадна хурдан ажиллаж зохицуулж чаддаг ажиллаа хийж чаддаг төрийн түшээ харин Аваргийн талаар ярихад хоосон амлалтаас цаашгүй оффшор данстай зэвүүн гар цаанаасаа л гудамжний амьдрал бодогддог бүх зүйлсийг амархан хууралт болон хэдхэн цаасаар шийдчихдэг өөрийн нүдээр хархад гэмт хэрэгтэн шиг харагддаг.Өөрийн сэтгэгдлээ л бичлээ

0  |  0
Ц(103.57.92.209) 2018 оны 09 сарын 21

Сумьяабазар албан бичиг төлөвлөж үзсэн боловуу бараг үгүй байх

0  |  0
Zochin(103.212.118.79) 2018 оны 09 сарын 21

S Batbold deeree Sumiybazar hereggui chadahgui odoonii niisleliin dargiig songoo ajlaa guitseeg

0  |  0
Зочин(103.14.38.42) 2018 оны 09 сарын 21

яаж ч бодсон Батболд Сумьяабазраас илүү мэдлэг боловсролоороо ч тэр туршлагаараа ч тэр тиймээс мэдлэг чадвартай, туршлагтай хүн МАН-ын дарга болсон дээрээ

0  |  0
Зочин(103.14.38.45) 2018 оны 09 сарын 21

sumiyabazar shig hereggui hun mongold algaa neeree ymarch olon deel omsdog ym 1 ajilaach oligtoi hiij chadahgui bj

0  |  0
Зочин(103.14.38.45) 2018 оны 09 сарын 21

Batboldiin ued l niislel hot ulaanbaatar maani hojij bndaa

0  |  0
Top