Австрали, Өмнөд Африк, Мексикийн АЛТ

2018 оны 09 сарын 21

Хоёр хөрш орны алтны олборлолтын хэмжээний талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Австрали, Өмнөд Африк, Мексик  гэсэн улс орнуудын алтны салбарын мэдээлэлд анхаарал хандуулъя. Дэлхийн нүүрсний салбарын гол тоглогч Австрали алтны салбарт ч эхний арван орны жагсаалтад бичигддэг. Тус улс 2016 онд 290 тонн алт олборлож байсан бол 2017 онд 300 тоннд хүрсэн. Энэ онд өмнөх жилээс хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилттой байгаа. Австралийн алтны олборлолтын өсөлтийг “Newcrest Mining” компанитай шууд холбож ойлгох ёстой. Учир нь тус компани алтны олборлолтоор тэргүүлэгч юм.

Өмнөд Африкийн тухайд олборлолтоороо эрэмбэлэгддэг арван орны тоонд багтдаг ч, сүүлийн жилүүдэд хэмжээ нь багасаад байгаа юм. 2017 оны нэгтгэсэн тооцооллоор 145 тонн алт олборложээ. Энэ нь өмнөх жилээсээ 5 тонноор буурсан үзүүлэлт байв. Ер нь бол сүүлийн 30 гаруй жилийн хугацааг авч үзэх юм бол алт олборлолтын хэмжээ нь бараг 90 хувиар буурсан үзүүлэлттэй яваа. Тус улсын алтны нөөцийн хэмжээ багассанаас гадна хөдөлмөрийн нөхцөл тааруу байгаа нь уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулах болжээ.

Тэгвэл Мексикийн тухайд нөхцөл байдал өөр байна. Учир нь тэнд нөөц шинээр илэрч байгаа. Боломжийн нөөцтэй хэд хэдэн ордын чимээ хэдийнэ алтны салбарынхны чихэнд дуулдсан. Хэдийгээр сүүлийн байдлаар жилийн алтны олборлолтын хэмжээ 110 тонн болж, ерөнхийдөө сүүлийн жилүүдэд буурсан байгаа ч, шинэ шинэ нөөц нь тус улсыг эхэнд эрэмбэлэх хүчин зүйл болох биз ээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top